Гаалийнхан ажиллаж байна Жазз хөгжмийн өдөр тохиож байна Парламентын гишүүдийн тоог нэмэх үү АИХ-тай байх эсэхийг хэлэлцэж байна Парламентыг хоёр танхимтай болгох уу Улаанбаатарт 24 хэм дулаан байна Үсээ засуулбал эрч хүч сайжирна Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү ЕАБХАБ-ын шинжээчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана Аавын тарьсан хор уршиг Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна
Улаанбаатар 17°
Жюү жицү: Манай тамирчид найман медаль хүртэв
2017.4.21

 

Жюү жицүгийн ДАШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн Монголын баг тамирчид маргааш өглөө буюу 2017.04.22-ны 10.05 цагт Туркын онгоцоор эх орондоо ирнэ.

 

Пара Жюү жицүгийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцож  3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.

 

ОУХМ А.Мөнхбат алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон. Мөн тэмцээний насанд хүрэгчдийн цагаан бүсний 69 кг-ын жинд А.Гантүлхүүр, 56 кг-д “Гаруда” клубын тамирчин Б.Батмөнх нар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. Харин насанд хүрэгчдийн Дэлхийн аваргаас МУГТ Болормаагийн Ууганхүү жиндээ болон үнэмлэхүй жинд хос мөнгөн медаль хүртсэн. Мөн жүю жицүгийн өсвөр үеийн ангилалын 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Батхишиг мөнгөн медаль хүртсэн юм.

 

ОУХМ Ц. Батцэцэг  “Purplebelt” ангилалын 70 кг-ын жинд хүрэл медаль хүртэж жюү жицүгийн ДАШТ-ны насанд хүрэгчдийн ягаан бүсний ангилалд анх удаа медаль хүртсэн эмэгтэй тамирчин болов. Мөн хөх бүсний “Blue belt” ангилалд  ОУХМ Б.Хулан хүрэл медалийн болзол хангасан юм.

 

Тамирчид маргааш /2017.04.22/ эх орондоо ирнэ.

 

Г.Тэгшсүрэн

 

Жюү жицү: Манай тамирчид найман медаль хүртэв
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 30, Ням гараг