Монгол шаазан урлалын үзэсгэлэн болно Ганц бие бүсгүйчүүд хайрын аялалд гарлаа Ч.Хүрэлбаатарын баярын мишээл Н.Энхболд нарыг сайдаар томилохыг дэмжив Хувийн хэвшлийн түншлэл дээр ажил явагдана Шинэ нээлт Би С.Зоригийн амийг хохироосон хэргийг ил болгоно Томуугийн вакцин ирлээ “Зоригдолын орон”-д зочлоорой Х.Баделханыг БХБ-ын сайдаар томилохыг дэмжив Буцалтгүй тусламжаар олгосон техник хэрэгслийг хүлээлгэн өгнө Сан Паулу баг Какаг тоглуулах боломжтой гэв Надад ажил хийдэг, бяртай сайд хэрэгтэй Би том хувьцаа эзэмшигч биш Үндсэн хуулийн цэц хуралдана Халаасны хулгайчдыг барилаа Португалд түймрийн улмаас 31 хүн амиа алджээ Хотын дарга С.Батболдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзав “ОРГИЛ” рашаан сувиллыг хувьчиллаа Хийл хөгжмийн хувцастай марафонд гүйлээ
Улаанбаатар -6°
Автомашин импортлогч хоёр мянган иргэн хохирлоо
2017.4.21

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын хуралдаанаар импортын автомашины онцгой албан татварыг тавдугаар сарын 1-нээс 40-250 хувиар нэмэгдэхээр шийдвэрлэсэн. Үүнийг эсэргүүцэж автомашин импортлогчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

 

Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Уг зохицуулалтыг хийснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэдэг тооцооллыг мэргэжлийн байгууллагаас гаргаад буй.

 

Гэтэл нөгөө талдаа автомашины татвар нэмснээр энэ төрлийн бизнес эрхлэдэг олон иргэнийг хохироож буй талаар автомашин импортлогчдын төлөөлөл хэлж байна.

 

Бизнес эрхлэгчдийн төлөөлөл Ц.Лхагважав “Байгаль орчинд ээлтэй японы машинуудыг бид оруулж ирдэг. Оруулж ирсэн автомашиныг маань Монголчуудын 70-8 хувь нь амжиргаандаа хэрэглэдэг. Тэгвэл энэхүү машинуудад онцгой албан татвар 50 хувиар нэмэгдвэл импортлогчдод маш хүндээр тусна. Нийтдээ 2000 орчим импортлогч иргэд байдаг.  Үүний цаана 8000 орчим гэр бүл байгаа. Төсвийн тодотголоор батлагдсан автомашины онцгой албан татварын 50%-ийн нэмэгдэл нь Монголчуудын хэрэглэдэг Prius-20 автомашин дээр онцгой албан татвар гэж 5 сая орчим төгрөг нэмэгдэж байна. Өмнө нь 10 гаруй сая төгрөгийн үнэтэй автомашин дээр 1,8 сая гаруй төгрөг төлдөг байсан.  Одоо дээрээс нь 5 орчим сая төгрөгний татвар нэмэгдэж байгаа юм. Бензин, Дизель автомашин дээр 25 мянган төгрөгийн татвар нэмсэн байгаа. Энэ нь 2015, 2016 оны сүүлийн үеийн машинууд буюу баян, дарга нарын өөрсдийнх нь унадаг машин байгаа юм. Ард иргэдийнхээ амьдралыг сайхан болгоно гэж гарч ирсэн төрийн түшээд маань иргэдийнхээ эсрэг ийм л шийдвэр гаргаад сууж байна. УИХ баталсан хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

Авто машины бизнес эрхлэгчид Монгол улсын ерөнхийлөгч болон Сангийн сайд, УИХ-д гаргасан хуульдаа өөрчлөлт оруулахыг шаардаж 8000 гаруй хүмүүсийн гарын үсэгтэй албан бичиг илгээжээ. Шийдвэрээ эргэн харж, хуульд өөрчлөлт оруулахгүй бол өлсгөлөн зарлаж, тэмцлийн хүнд хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Автомашин импортлогч хоёр мянган иргэн хохирлоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 18, Лхагва гараг