“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа Хөгжлийн харандаа экспод урьж байна Хөөрхөн ГАРЦ Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувьтай байна Дипломат паспортыг энгийн иргэнд олгосон зөрчлийг АТГ онцлов Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар дэвшүүлжээ У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна Цэрэг татлага эхэллээ Ж.Энхбаяр нар УИХ-ын дэд даргад өрсөлдөж байна Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана
Улаанбаатар -5°
300 орчим иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өглөө
2017.4.21

 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн тасагтай хамтран энэ сарын 20-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхим, Иргэний танхимд  “Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг зохион байгуулж ажиллалаа.

 

Өдөрлөгт Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч нар болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Хууль, эрх зүйн тасгийн дарга, мэргэжилтнүүд оролцож Эрүү, Иргэн, Захиргааны чиглэлээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг иргэдэд өгч ажиллалаа.

 

Энэ үеэр УИХ-ын 2016 оны намрын чуулганаар баталсан хуулиудын талаарх танилцуулга, гарынавлага, холбогдох тараах материалыг иргэдэд өгч, нийт 300 орчим иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна. Иргэд зээлийн гэрээний үүрэг, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа, гэр бүл салалтын улмаас хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, мөн өөрийн асрамжинд авах талаар хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олж авлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

300 орчим иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өглөө
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 22, Ням гараг