Сүү, сүүн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангажээ Ц.Борхүү: Зургаан сард хийх ажлыг 60 хоногт дуусгах боломж бүрдсэн Шаргалжуут тосгоны Эрүүл мэнд төвийн байр шинэчлэгдлээ Мануэль Нойер талбайд гарахгүй Б.Чойжилсүрэн танилцуулга хийнэ Мэдэн будилсаар л явна уу, Миеэгомбын Энхболд минь ! Өнөөдөр болох үйл явдал Өнгөө алдаж, хатуурсан тохойгоо хэрхэн арчлах вэ Дэвид Хэй, Тони Беллью нар дахин тулах уу Намрын тэргүүн шар бич сарын битүүн Улаанбаатарт 23 хэм дулаан байна Хэрхэн давхар эрүүгүй харагдах вэ Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулна Дэлхийн Оюутны Лигийн аваргууд эх орондоо ирлээ Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа Буцалтгүй тусламжаар 2440 хүүхэд шинэ сургуультай болно Шинэ орон сууцны үнэ өсчээ Нийслэлд Европын хотуудын стандарт нэвтрүүлэх ажил эхэллээ Халаалтын ажил хэвийн үргэлжилж байна Засгаа тонгороод САЙД болох уу
Улаанбаатар
Ким Чен Унтай уулзах болзлоо Трамп нэрлэв
2017.5.15

Трамп, Ким Чен Унтай уулзах нөхцлийг Цагаан ордон танилцуулав. Энэ талаар “www.express.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзахыг хүсдэг тухайгаа өгүүлсэн билээ. Тэрбээр “Би энэ залуутай уулзмаар байна. Энэ бол чухал үйл явдал” хэмээн мэдэгдсэн юм.  “Ким Чен Ун АНУ-ын тавьж буй тодорхой нөхцөлүүдийг биелүүлвэл хоёр улсын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтыг Вашингтон зохион байгуулахад бэлэн” хэмээн уламжиллаа.

 

Энэ талаар НҮБ суугаа АНУ-ын элч төлөөлөгч Никки Хейли мэдэгджээ.

 

“Ким Чен Ун ямар ч болзол тавьж болно. Гэхдээ хамгийн гол нь тэрбээр бидний тавьж буй нөхцлийг биелүүлэхээ амлаж, тохиролцоонд хүрвэл уг уулзалтыг зохион байгуулна. Хэрвээ үгүй гэвэл уулзалт болохгүй” хэмээн элч мэдэгдсэн байна. АНУ-ын тавьж буй эхний нөхцөл бол мэдээж /олон улсыг заналхийлж буй цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоох, царцаах/ юм. “Пхеньян цөмийн туршилт хийвэл тус улстай хэлэлцээрийн ширээний ард суух ч хэрэг байхгүй. Учир нь цөмийн туршилт хийснээр хоёр улсын дунд хэтэрхий том ангал үүснэ” хэмээн АНУ-ын албаны төлөөлөгч мэдэгдэв.

 

Пхеньян цөмийн хүчин чадлаасаа татгалзаж, үүргийнхээ дагуу НҮБ-ын шаардлагыг даган биелүүлвэл АНУ, тэргүүтэй орнууд тус улсад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжаа хэвийн олгохоо АНУ-ын өмнөх Засгийн газар мэдэгдэж байсан удаатай. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр тус улсыг “ганцаардмал” нэгэн болгож буйг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өмнө нь сануулсан.

 

Тус улс өнгөрөгч 2016 оны нэгдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийсний хариуд НҮБ, “Улаан загалмай” тэргүүтэй олон улсын байгууллагууд болон тус улсад эдийн засаг, эд материалын дэмжлэг орнууд тусламжаа зогсоосон юм. Мөн цөмийн зэвсэг, пуужин бүтээхэд ашиглах түүхий эд нийлүүлсэн улс, хувь хүнийг НҮБ, АНУ-ын эрх баригчид хар дансандаа оруулж, дансыг царцаах, гадаадад зорчих эрхийг нь түтгэлзүүлэхээ сануулсан билээ.

 

Вашингтон, Пхеньянтай яриа хэлэлцээр хийхийг түргэвчилж буй нь өнгөрөгч амралтын өдөр болсон пуужингийн туршилттай шууд холбоотой юм. Энэхүү туршилтын дараа Цагаан ордон “Хойд Солонгосын эсрэг хатуу хориг хэмжээ тавихыг олон улсаас шаардаж байна. Энэ бол олон улсыг заналхийлсэн сүүлчийн өдөөн хатгалга” гэж мэдэгджээ.

 

Пхеньян өчигдөр орон нутгийн цагаар 5.30 цагт Пёнган аймгийн пуужингийн талбайгаас дунд зайн тусгалтай баллистик пуужин харвасан байна. Уг пуужин 700 км зайг туулсаныхаа дараа Японы тэнгист унажээ. Энэхүү пуужингийн туршилтын тус улсын залуу удирдагч Ким Чен Ун өөрөө удирдан явуулсан байна. Пуужингийн туршилтын дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абе тус улсыг эрс буруутгасан мэдэгдэл хийсэн юм.  АНУ болон Япон цэргүүдийн хамтарсан цэргийн сургуулилт Японы тэнгист үргэлжиж буй. “Хойдуудын харвасан пуужин ямар нэгэн байдлаар сургуулилтад саад болсон бол хоёр улс дайсагнах, цаашлаад галт зэвсгээр сөргөлдөхөд хүрэх байсан” талаар Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Пхеньян пуужин харвасан нь өнгөрсөн долоо хоногт тангарагаа өргөсөн Өмнөд Солонгосын 19 дэх Ерөнхийлөгч Мун Жэй Интэй холбоотой хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.  Ерөнхийлөгч Мун Жэй Ин хоёр Солонгосын дунд үүсээд буй нөхцөл байдлыг намжаахаа амлахаас гадна анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа Хойд Солонгос улсад хийх сонирхолтой буйгаа мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Ким Чен Унтай уулзах болзлоо Трамп нэрлэв
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 20, Лхагва гараг