Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
Улаанбаатар -23°
Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан
2017.5.15

МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг СЕХ-оо бүртгэхээс /2017.05.14/ татгалзсан.  Үүнтэй холбогдуулан тус намын гишүүд мэдээлэл хийлээ.

 

Н.Энхбаярыг дахин хэлмэгдүүллээ

 

МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Шаравдорж

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-СЕХ-ны шийдвэр хуулийн дагуу гарна гэдэгт бид итгэж байсан. Гэвч СЕХ хууль зөрчсөн шийдвэр гаргаж МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. СЕХ-ноос Сонгуулийн тухай хуулийн 142.142.5 дахь хэсэг, 143.143.1 дэх хэсэг, 143.1.2, 142.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн уг шийдвэрийг гаргасан байна. Энэ тогтоол маш товчхон хэр нь тодорхой бус байна. Нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэдэг заалтаар энэхүү тогтоолоо гаргасан ч шаардлага хангаагүй шаардлагыг тодорхойлоогүй байна. Мөн нэр дэвшигчийн бүртгэлд заагдах баримт бичиг дутуу гэдэг заалтаар татгалзсан. Ийм ерөнхий заалтыг барьж шийдвэр гаргана гэдэг нь МАХН-ыг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх, түүний нэр дэвшигчийг оролцуулах байх шийдвэрийг хүчээр гаргажээ гэж дүгнэхэд хүрч байна.

 

Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх хэлмэгдүүлэлт өмнө нь удаа дараа гарсан. Одоо ч гарсаар байна. 2012 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярыг боловсрол мэдлэг хангалтгүй гэдэг үндэслэлээр СЕХ-ооноос нэр дэвшүүлэхээс татгалзсан. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хориход хорьж оролцуулаагүй. 2016 оны сонгуульд Цагдаагийн байгууллага ялтай гэдэг үндэслэлээр оруулаагүй. 2017 ерөнхийлөгчийн сонгуульд авч болохгүй, хаяж болохгүй ерөнхий заалтаар Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахаас татгалзлаа.

 

Улс төрчдийн захиалгаар СЕХ-ны 9 гишүүн ажиллаж байна. Тэд урьдчилаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгохоор ажиллаж байна” хэмээв.

 

Н.Энхбаярын ялалтыг МАН, АН-ынхан хүлээн зөвшөөрлөө

 

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАН, АН-ынхан хүлээн зөвшөөрлөө. Тэдний ялах ганц арга бол хуулийг гуйвуулж сонгуульд оруулахгүй байх явдал байсан. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл ард түмний сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан.Эх орончдын эвсэл, Иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж МАХН-тай хамтарч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН-ын эсрэг, ард түмнийхээ төлөө ялалт байгуулахаар ажиллаж байна. МАН, АН өнөөдөр гурван сая хүний сонгох эрхэнд халдсан юм биш. Валютын сан, Рио тинтогийн удирдлагууд Монгол улсын төр барих эрхэнд халдлаа” хэмээв.

 

МАХН-ын гишүүд дэмжигчид болон иргэний нийгмийн байгууллагууд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан асуудлаар тавдугаар сарын 18-ны пүрэв гарагт 11.00 цагт Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулахаар болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг