Алт тушаалт 1.1 тонноор өсчээ Сүү, сүүн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангажээ Ц.Борхүү: Зургаан сард хийх ажлыг 60 хоногт дуусгах боломж бүрдсэн Шаргалжуут тосгоны Эрүүл мэнд төвийн байр шинэчлэгдлээ Мануэль Нойер талбайд гарахгүй Б.Чойжилсүрэн танилцуулга хийнэ Мэдэн будилсаар л явна уу, Миеэгомбын Энхболд минь ! Өнөөдөр болох үйл явдал Өнгөө алдаж, хатуурсан тохойгоо хэрхэн арчлах вэ Дэвид Хэй, Тони Беллью нар дахин тулах уу Намрын тэргүүн шар бич сарын битүүн Улаанбаатарт 23 хэм дулаан байна Хэрхэн давхар эрүүгүй харагдах вэ Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулна Дэлхийн Оюутны Лигийн аваргууд эх орондоо ирлээ Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа Буцалтгүй тусламжаар 2440 хүүхэд шинэ сургуультай болно Шинэ орон сууцны үнэ өсчээ Нийслэлд Европын хотуудын стандарт нэвтрүүлэх ажил эхэллээ Халаалтын ажил хэвийн үргэлжилж байна
Улаанбаатар
Сальма Хайек: 50 нас намайг айлгаж бас сэтгэлээр унагаж байна
2017.5.15

Холливуудын нэрт жүжигчин Сальма Хайек Америкийн агаарын тээврийн  “United Airlines” компанийн эрхлэн гаргадаг “Rhapsody” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та бол дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Таны гоо үзэсгэлэнг олон нийт шагшин магтдаг гэхэд болно.

 

-Маш их баярлалаа. Гайхалтай сайхан магтаал байна. Бүх эмэгтэйчүүд өөрсдийгөө энэ ертөнцийн хамгийн сайхан бүсгүй хэмээн боддог. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг мөнгө эсвэл ямар нэгэн зүйлтэй харьцуулж болдоггүй. Тийм учраас эмэгтэй хүн агуу байгаа юм.  Энэ хатуу ертөнцөд эмэгтэй хүн гэж байгаагүй байсан бол илүү хэрцгий, харгис байх байсан. Гэхдээ энэ бол миний бодол. Надаас өөр бодолтой хүмүүс бий байж магадгүй. Би тэдний бодлыг сонсоогүй ч тэдний бодлыг хүндэтгэж байна.

 

-Үнэнийг хэлэхэд би тантай санал нэгдэж байна.

 

-Ийм сайхан бодолтой хүмүүс цэцэг, навчис шиг олон байгаасай.

 

-Та хэдий 50 нас хүрсэн ч гайхалтай үзэсгэлэнтэй харагдаж байна. Ихэнх бүсгүйчүүд нас нэмэхээс айдаг. Энэ талаар?

 

-Нуулгүй хэлэхэд би ч гэсэн нэмэхээс үхтлээ айдаг. Нас нэмэхээс үнэхээр айдаг. Хэдэн жилийн өмнө 50 нас хүрэхээс их айдаг байлаа. Энэ нас надад үнэхээр аймар мэдрэмж төрүүлж байгаа. 50 нас намайг сэтгэлээр унагаж бас айлгаж байна.

 

-Гэхдээ та 50 настай гэхэд залуухан харагдаж байна.

 

-Өнөөдөр ярилцлага өгсөндөө их баяртай байна. Учир нь та намайг тайтгаруулж байна.

 

-Олны танил эрхмүүдийн үг олон нийтэд хүрэхдээ тун амархан. Таны нас нэмэхээс айх бодол олон бүсгүйчүүдэд сөргөөр нөлөөлнө хэмээн эмээхгүй байна уу?

 

-Эмээж байна. Гэхдээ хүн бодолдоо үнэнч байх хэрэгтэй. Таны бодол танд л чухал. Тиймээс хэн нэгний бодлоос гарсан хэдхэн үгэнд сэтгэлээр унах хэрэггүй. Тиймээс олны танил гэхгүй бусад хүмүүсийн амнаас гарч буй үгсүүдэд тийм ч их сэтгэлээр унах хэрэггүй. Өглөө сэрээд л 50 настай болоогүй учир тийм ч их сэтгэлээр унах хэрэггүй. Чи 17, 19, 25 настай байж үзсэн учир бүү сэтгэлээр унаарай.

 

 

-Та кино урлагт хүчин зүтгээд 30 жил болжээ. Энэ их хугацааг өнгөрүүлэхэд амаргүй байсан байх?

 

-Тиймээ би их багаасаа энэ салбарт орсон. Өнгөрсөн хугацаанд олон сайхан дүрийг амилууллаа. Бүх хүн кино урлагийг амархан хэмээн буруу ойлгодог. Үнэнийг хэлэхэд кино урлаг гэх салбар хатуу чанга, яг л дайны талбар шиг. Уран бүтээлч болсон өдрөөсөө чи ямар ч амралтгүй цагийн хувиартай болно. Хэрвээ дүр авбал чи хувийн амьдралаасаа хэсэг хугацаанд сална гэсэн үг. 30 жил энэ салбар дотор амьдралаа. Тиймээ амаргүй олон өдрүүдийг ардаа үлдээлээ. Би жүжигчин болохыг их хүсдэг байсан учир зорилгоосоо буцахыг хүсээгүй.

 

-Таны бүтээсэн сод дүрүүдийн нэг бол Фрида. Энэ киног үзэхэд хүртэл бэрх байдаг. Тиймээс бүтээхэд илүү бэрх байсан байх?

 

-Энэ бүсгүй бол бодит. Мэдээж бүтээж байсан дүрүүдээс хамгийн хүнд бас сэтгэлийн тэнхээ шаардсан дүр байсан. Зөвхөн энэ бүсгүйг судлах ажилд би 2-3 сарыг зарцуулсан. Түүний талаар судлах тусам далай мэт мэдээлэл гарч ирсэн. Нэг хэсэг энэ бүсгүйгээр өвчилсөн гэхэд болно.

 

-Таны охин Валентина ердөө 9 настай гэхэд таниас дутахааргүй үзэсгэлэнтэй юм.

 

-Тийм шүү. Охин минь их хөөрхөн.

 

-Нөхөр тань бол Францын загварын магнат Францос-Хэнри Пинаулт. Түүнтэй загварын талаар ярилцах амаргүй байдаг биз. Өмсөх хувцсаасаа болоод маргалдсан тохиолдол бий юу?

 

-Мэдээж хэрэг гэр бүл болсон хойно маргалдах зүйл цөөнгүй. Гэхдээ загвар эсвэл хувцасны асуудлаар маргалдаж үзээгүй. Миний загварын сонголт нөхөрт минь таалагддаг.

 

 

-Та их тачаангуй хувцасладаг. Сайхан биеэ тодотгох хувцас өмсөх дуртай мэт харагддаг?

 

-Бүх бүсгүйчүүд л давуу талаа илтгэх хувцас өмсдөг. Тиймээс намайг буруутгах хэрэггүй.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Сальма Хайек: 50 нас намайг айлгаж бас сэтгэлээр унагаж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 20, Лхагва гараг