МҮБХ-г Л.Чинбат тэргүүлнэ 204 тэрбум төгрөгийн гоо сайхны бараа импортолжээ Барилгын материалын үйлдвэрлэл буурчээ Женнифер Энистон: Би энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүй Трампын хүргэнийг “FBI” шалгаж эхэлжээ Хөнгөн үйлдвэрийн салбарт 48,8 мянган хүн ажиллаж байна Египетүүд террористуудад цохилт өглөө Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртлээ Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг хэлэлцэнэ Улаанбаатарт 20 хэм дулаан байна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно ТУЛХ Сонгуулийн “шожигноо” М.Анхцэцэгт 6 сая төгрөгийн хандив гардуулав Н.Багабанди: Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт сахин хамгаалаарай М.Энхболд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа Улаанбаатарт 19 хэм дулаан байна Үсээ засуулахад тохиромжгүй ААШТ: Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль хүртлээ ААШТ: Б.Ганхайч хүрэл медальтай
Улаанбаатар
Галын улмаас хүн бэртэж, гэмтээгүй
2017.5.15

Гэрэл зургийг mpa.mn

 

Баянгол дүүргийн 20-р хороо Үйлдвэрийн тойрууд буюу Гурвалжингийн гүүрний баруун талын “Сод Монгол” ШТС-ын ард байрлах  хөөсөнцөрийн үйлдвэрт өнөөдөр 12.00 цагийн орчимд гал гарсан.

 

Нийслэлийн онцгой байдлын газарт 12.02 цагийн орчимд “Гурвалжингийн гүүрний урд  хөөсөнцөр, сэндвич шатаж байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу  гал түймэр унтраах аврах 3 ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж тархалтыг зогсоолоо. Одоогийн байдлаар бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Гал түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй болохыг албаныхан мэдээллээ.  Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй бөгөөд гал гарах үед хөөсөнцөрийн үйлдвэрийн ойр орчимд байсан иргэд үйлдвэрлэлийн  үйл ажиллагааны зөрчил байж магадгүй гэдэг тайлбарыг хэлж байна.

 

Хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарсан тохиолдолд шаталт хурдан бөгөөд галыг унтраахад хүндрэлтэй байдал үүсдэг тухай албаныхан хэлсэн.

 

Г.Тэгшсүрэн

 

Галын улмаас хүн бэртэж, гэмтээгүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 29, Даваа гараг