Байцаагч нарт эрх зүйн мэдлэг олгох, сургалт явуулж байна Ц.Содномдоржид дэд хурандаа цол олгов Тай Лаусон Хятадад тоглох уу Мексик тэмцээнийг үргэлжлүүлж, Гондурас гэртээ харилаа Нийслэлд гэмт хэргийн гаралт 17.5 хувиар буурчээ Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа Түр Дэ Франц уралдааны эргэн тойронд Шигшээ багийн хоёр дахь тоглолт 17:00 цагаас Сэлэнгэ аймагт осол гарч, нэг хүний амь эрсэджээ Согтуу жолооч, согтуу явган зорчигчдыг мөргөжээ Скаутуудын майхант зуслан зохион байгуулагдана ДэРөүзэн холбогчийн байрлалд зохицох уу Цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой Зава Дамдин буюу Лувсандаяан ламын товч намтар Фото: Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолын парад АНУ-ын Чикаго хот дахь монголчууд 5200 ам.доллар хандивлав Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолын парад эхэллээ Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ Зам тээвэр хөгжлийн сайд “Өргөмжлөл” гардуулав Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Улаанбаатар 27°
Түүхт “Бөмбөгөр ногоон театр”-т саатаарай
2017.5.16

Гэрэл зургийг mpa.mn

 

Олон Улсын Музейн Зөвлөлөөс санаачлан жил бүрийн тавдугаар сарын 18 -ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдрийг угтаж дэлхийн музейнүүд тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Манай улс анхны мэргэжлийн театр болох “Бөмбөгөр ногоон театр” үзэсгэлэнг Театрын музейд нээлээ.

 

Үзэсгэлэнд “Бөмбөгөр ногоон театр”-ын барилгын дотоод, гадаад байдал, байршлыг харуулсан гэрэл зургууд, жүжгийн хөтөлбөр, зурагт хуудас, уран зураг, ном сэтгүүл, тухайн үед тоглогдож байсан жүжгийн гэрэл зураг, барилгын макет, театрын хөшигний загвар зэргийг дэлгэн үзүүлж байна.

 

Мөн 1940-өөд онд тус театрт ажиллаж байсан ахмад уран бүтээлч, Урлагийн Гавъяат зүтгэлтэн Б.Мушгиа театрын талаар нээлттэй ярилцлага өрнүүллээ. Тэрбээр Бөмбөгөр театртай холбоотой баримт дэлгэсэн “Бөмбөгөр театрын найруулагч Б.Мушгиа”, “Бөмбөгөр ногооныхон” гэсэн хоёр номын нээлтийн нээлтээ маргааш тус музейд зохион байгуулах ажээ.

 

1926 онд Монголын театрын урлагт нэгэн том үйл явдал болсон нь Унгарын барилгын зураг төсөлч Иожефа Лелетагаар шинэ театрын зураг төслийг гаргуулан барилгын ажлыг удирдуулан хятад, монгол мужаануудыг дайчлан 1927 оны намар “Бөмбөгөр ногоон” театр нээлтээ хийж, Ардын цэнгэлдэх хүрээлэн гэж нэрлэн даргаар нь М.Дугаржавыг томилжээ. 1930-аад он хүртэл мэргэжлийн уран бүтээлчид дутагдаж мөн түүнчлэн зохиол бүтээл ховор байснаас шалтгаалан голцуу хятад зохиолоос сэдэвлэх, эсвэл хятадын ший янгуунаас сэдэвлэсэн зохиолуудыг тоглодог байжээ.

 

1931 оноос Ардын цэнгэлдэх хүрээлэн хэмээх Бөмбөгөр ногооныг Улсын төв театр болгон өргөтгөжээ. Ингэж анхны мэргэжлийн театр байгуулагдаж Зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” хэмээх жүжгийн бяцхан үзэгдлийг дуу хөгжимтэй найруулан тавьсан аж. Уг жүжигт үг цөөн, үйл явдал нь зөн, бэлгэ тэмдгийн чанартай байжээ. Утга санаа нь ард олныг феодалын дарлалаас ангижруулахын төлөөх тэмцлийн тухай юм байна. Үүнийг ЗХУ-ын мэргэжилтэн А.Эфремов найруулжээ. Гол дүрүүдийн нэг хар феодалд жүжигчин Пүрэвсүрэн, шар феодалд Шаравдоо, гамин ноёнд Гомбожав, нэгдүгээр боолд Намдаг, Коминтернийн төлөөлөгчид Лувсансодном нар тоглосон байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Түүхт “Бөмбөгөр ногоон театр”-т саатаарай
Shuud.mn
сонин хачин
2017 оны 7-р сарын 21, Баасан гараг