МҮБХ-г Л.Чинбат тэргүүлнэ 204 тэрбум төгрөгийн гоо сайхны бараа импортолжээ Барилгын материалын үйлдвэрлэл буурчээ Женнифер Энистон: Би энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүй Трампын хүргэнийг “FBI” шалгаж эхэлжээ Хөнгөн үйлдвэрийн салбарт 48,8 мянган хүн ажиллаж байна Египетүүд террористуудад цохилт өглөө Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртлээ Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг хэлэлцэнэ Улаанбаатарт 20 хэм дулаан байна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно ТУЛХ Сонгуулийн “шожигноо” М.Анхцэцэгт 6 сая төгрөгийн хандив гардуулав Н.Багабанди: Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт сахин хамгаалаарай М.Энхболд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа Улаанбаатарт 19 хэм дулаан байна Үсээ засуулахад тохиромжгүй ААШТ: Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль хүртлээ ААШТ: Б.Ганхайч хүрэл медальтай
Улаанбаатар
О.Баасанхүү: Би С.Ганбаатарыг дэмжихгүй, тууштай эсэргүүцнэ
2017.5.16

МАХН-ын бага чуулган хуралдаж, Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргалаа.

 

 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн суурийг илэрхийллээ. Тэрбээр МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшихийг эсэргүүцэж буйгаа хэлж байна. 

 

О.Баасанхүү "Нам  дээр ирээд цаг 30 минутын дотор сэтгэлийн хөдлөлөөр нэр дэвшинэ гэсэн хүнийг дэмжинэ гэсэн ойлголт байхгүй. Намын харьяаллын хувьд МАХН-ынх эсвэл нам бус гэдгээ албан ёсоор баталгаажуулсан байх ёстой. Би хувьдаа академич, доктор,профессор С.Нарангэрэл гэдэг хүнийг дэмжиж, оруулж ирсэн. Монгол Улсын гавьяат хуульчаас гадна УИХ гишүүн байсан учраас өндөр түвшний улстөрч гэж би ойлгодог. Энэ үүднээсээ төрийн зангарагийг түрүүнд тавих ёстой. 

 

Гадаад суралцаж, диплом авсан гэж худлаа ярьсан хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байгааг би буруу гэж үзэж байна. Би хувь хүний хувьд үүнийг тууштай эсэргүүцнэ. Маргааш би албан бичгээ СЕХ-нд өгнө.  Намайг намаасаа гаргах нөхцөл байдал руу битгий хүргээсэй гэж МАХН-ын удирдлагуудаас хичээнгүйлэн хүсч байна" хэмээв.

 

В.Бат

О.Баасанхүү: Би С.Ганбаатарыг дэмжихгүй, тууштай эсэргүүцнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 29, Даваа гараг