Сүү, сүүн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангажээ Ц.Борхүү: Зургаан сард хийх ажлыг 60 хоногт дуусгах боломж бүрдсэн Шаргалжуут тосгоны Эрүүл мэнд төвийн байр шинэчлэгдлээ Мануэль Нойер талбайд гарахгүй Б.Чойжилсүрэн танилцуулга хийнэ Мэдэн будилсаар л явна уу, Миеэгомбын Энхболд минь ! Өнөөдөр болох үйл явдал Өнгөө алдаж, хатуурсан тохойгоо хэрхэн арчлах вэ Дэвид Хэй, Тони Беллью нар дахин тулах уу Намрын тэргүүн шар бич сарын битүүн Улаанбаатарт 23 хэм дулаан байна Хэрхэн давхар эрүүгүй харагдах вэ Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулна Дэлхийн Оюутны Лигийн аваргууд эх орондоо ирлээ Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа Буцалтгүй тусламжаар 2440 хүүхэд шинэ сургуультай болно Шинэ орон сууцны үнэ өсчээ Нийслэлд Европын хотуудын стандарт нэвтрүүлэх ажил эхэллээ Халаалтын ажил хэвийн үргэлжилж байна Засгаа тонгороод САЙД болох уу
Улаанбаатар
ОУВС-д ороогүй бол эдийн засаг дампуурахад хүрээд байсан
2017.5.17

Гэрэл зургийг MPA.mn

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр /2017.05.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр автомашины онцгой албан татварыг нэмэх хугацааг хойшлуулах боломжтой эсэхийг тодрууллаа.

 

Тэрбээр “ОУВС-тай 2016 оны наймдугаар сараас 2017 оны хоёрдугаар сар хүртэл  нийтдээ 7 сарын хугацаанд хэлэлцээр явуулсан. Хэлэлцээр хийх үед ОУВС-аас манай улсад автомашины  онцгой албан татвар олон улсын жишигтэй харьцуулахад хэт доогуур байна гэсэн. Дэлхийн улс орнуудад онцгой албан татвараар ДНБ-ээ найман хувьтай тэнцэх хэмжээний орлого цуглуулдаг бол манай улсад 560 орчим тэрбум төгрөгийн орлого цуглуулдаг. Энэ нь ДНБ-ий 2.1 хувь. Тэгэхээр ойролцоогоор онцгой татварын хэмжээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад 4 дахин бага байгаа юм. ОУВС-аас ийм зөвлөмжийг өгсөн учраас тодорхой хэмжээний татваруудыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр  ОУВС-тай харилцан тохиролцож, УИХ, төсвийн тодотголд суулгаж батлуулсан. Үүнд автомашины татварыг 100 хувь хөнгөлдөг байсныг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Гэвч хүндрэл үүссэн талаар ОУВС-д хүсэлт илэрхийлсэн. Хариу ирээгүй байна.

 

Тавдугаар сарын 24-ний өдөр ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдахаа мэдэгдсэн. Энэ хурлаар манай асуудал хэлэлцэгдэнэ.  Олон нийтийн дунд эдийн засгийн эрх мэдлээ гадаадад шилжүүллээ гэсэн асуудал явж байгаа. ОУВС-аас тусламж хүсэхэд, төсвийн алдагдлаа бууруулах, өрийн тогтвортой байдлыг үүсгэх гэсэн шаардлагуудыг тавьсан. ОУВС-д ороогүй тохиолдолд улс орны эдийн засаг дампуурах учраас өөр ямар ч сонголт байгаагүй. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн ямар нэг эерэг нөлөө үзүүлнэ" хэмээв.

 

 Г.Тэгшсүрэн

ОУВС-д ороогүй бол эдийн засаг дампуурахад хүрээд байсан
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 20, Лхагва гараг