Байцаагч нарт эрх зүйн мэдлэг олгох, сургалт явуулж байна Ц.Содномдоржид дэд хурандаа цол олгов Тай Лаусон Хятадад тоглох уу Мексик тэмцээнийг үргэлжлүүлж, Гондурас гэртээ харилаа Нийслэлд гэмт хэргийн гаралт 17.5 хувиар буурчээ Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа Түр Дэ Франц уралдааны эргэн тойронд Шигшээ багийн хоёр дахь тоглолт 17:00 цагаас Сэлэнгэ аймагт осол гарч, нэг хүний амь эрсэджээ Согтуу жолооч, согтуу явган зорчигчдыг мөргөжээ Скаутуудын майхант зуслан зохион байгуулагдана ДэРөүзэн холбогчийн байрлалд зохицох уу Цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой Зава Дамдин буюу Лувсандаяан ламын товч намтар Фото: Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолын парад АНУ-ын Чикаго хот дахь монголчууд 5200 ам.доллар хандивлав Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолын парад эхэллээ Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ Зам тээвэр хөгжлийн сайд “Өргөмжлөл” гардуулав Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Улаанбаатар 27°
“Приус”-ын татварын хэмжээг тогтооно
2017.5.17

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

 

УИХ дэмжвэл “Приус”-ын татварын хэмжээг Засгийн газар тогтоож,  үйлчлэх хугацааг сунгана

 

2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм. Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. Мөн хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө захиалсан, лизингээр авсан “Приус” машины захиалагч, борлуулагч, худалдан авагч иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ.

 

Иймд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөл санаачилжээ.

 

Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

 

Хэрвээ өөрчлөлтийг УИХ баталбал дээрх төрлийн автомашинуудын Онцгой албан татварын хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувь байхаар тогтоохоос гадна 2017 оны 05 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.   

 

Кувейтийн тусламжаар Парламентын ордон барих, Түлэнхийн төвийн барилгыг барина

 

Кувейт Улсын Эль-Кувейт хотод 2017 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд болох Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

 

Хуралдаанаар Кувейт Улстай явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын төлөвөө тодорхойлон, хөрөнгө оруулалт татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ярилцах юм.

 

Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийг хуралдааны үеэр эрэлхийлэх юм. Мөн Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасыг асфальтан хучилттай болгох төсөл”-ийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахыг зорьж байна.

 

Түүнчлэн Кувейт Улсад хонь, ямаа болон үхрийн мах экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай Протокол, хоёр орны Стандарт, хэмжил зүйн газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. 

 

Кувейтийн сан нь Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалан чиглэлийн 415 км зам барихад 58 сая, Тайширын усан цахилгаан станцыг барихад 20 орчим сая, нийт 78 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож, 13 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.  

 

Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахлах бөгөөд Кувейтийн холбогдох өндөр албан тушаалтнуудтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох юм.

 

Гадаадын ажиллах хүч ажиллуулж байгаа компаниудад шалгалт хийнэ

 

Гадаадаас ажиллах хүч ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ХЗДХЯ, ХНХЯ-наас хамтарсан шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаан танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.

 

Шалгалтаар аж ахуйн нэгжүүд  гадаадын ажиллах хүч, мэргэжилтнээ Засгийн газрын тогтоолд заасан ажлын байрандаа ажиллуулж байгаа эсэх, уг ажлыг дотоодын ажиллах хүчнээр гүйцэтгүүлэх боломжтой эсэх, мөн зарим ажил нь үнэхээр гадаадын мэргэжилтэн гүйцэтгэх ёстой нарийн мэргэжлийнх мөн эсэх, хэрвээ биш бол монгол иргэдээ ажиллуулах зэргийг судалж шалгахыг хоёр яамны хамтарсан ажлын хэсэгт чиглэл болголоо.

 

Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх журмыг баталлаа

 

“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг хавсралтаар баталлаа.

 

Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч тайван цагт алба хаах, цэргийн академи, их, дээд сургууль, коллеж, дамжаанд элсэх болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргахад дээрх журмыг мөрдөх юм.

 

Хугацаат цэргийн албанд татагдсан болон цэргийн гэрээт албанд элсэхээр хүсэлт гаргасан иргэнд хийх эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах, эмч нарын комисс хоёр жилд нэг удаа төв, орон нутагт ажиллаж иргэнийг тайван цагт цэргийн албанд татахгүйгээр бүрмөсөн чөлөөлөх шийдвэр гаргах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна.

 

Мөн тайван цагт иргэнийг эмчилж эрүүл болгох, эрүүл мэндийн сургалт явуулах үүрэгтэй байгууллагуудыг нарийвчлан тодорхойллоо. Архаг суурь өвчнөө нуун дарагдуулсан тухайн иргэний өвчин алба хаах хугацаанд нь сэдэрч, цэргийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд цэргийн анги, байгууллагаас гарсан эрүүл мэндийн зардлыг өөрөө хариуцахыг ч журамд заасан байна.

 

Товч мэдээ

 

-  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов.

 

-  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

“Приус”-ын татварын хэмжээг тогтооно
Shuud.mn
сонин хачин
2017 оны 7-р сарын 21, Баасан гараг