МҮБХ-г Л.Чинбат тэргүүлнэ 204 тэрбум төгрөгийн гоо сайхны бараа импортолжээ Барилгын материалын үйлдвэрлэл буурчээ Женнифер Энистон: Би энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүй Трампын хүргэнийг “FBI” шалгаж эхэлжээ Хөнгөн үйлдвэрийн салбарт 48,8 мянган хүн ажиллаж байна Египетүүд террористуудад цохилт өглөө Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртлээ Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг хэлэлцэнэ Улаанбаатарт 20 хэм дулаан байна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно ТУЛХ Сонгуулийн “шожигноо” М.Анхцэцэгт 6 сая төгрөгийн хандив гардуулав Н.Багабанди: Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт сахин хамгаалаарай М.Энхболд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа Улаанбаатарт 19 хэм дулаан байна Үсээ засуулахад тохиромжгүй ААШТ: Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль хүртлээ ААШТ: Б.Ганхайч хүрэл медальтай
Улаанбаатар
Төрсөн охиноо хүчиндсэн хэрэгтэнд 15.6 жилийн ял оноолоо
2017.5.17
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас онц хүнд гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэний дагуу шүүхээс тухайн хэргүүдэд ял оноожээ. Тодруулж хэлбэл, яллагдагч Х нь давтан үйлдлээр 2014-2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд удаа дараа өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй хохирогч М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэн удаа дараа хүчиндсэн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийнПрокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож 15 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
 
Мөн яллагдагч Н нь 2016 оны 03 сарын 16–ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   төрсөн эцэг Б-г хувийн сэдэлтээр олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар хөнөөж, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор ахтайгаа хамт цогцсыг нь зөөвөрлөн Төв аймгийн нутаг дэвсгэрт аваачиж шатаасан гэмт үйлдэлд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил  хорих ялаар, түүний ахыг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.
 
 
Шүүхээс Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг  шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
 
Төрсөн охиноо хүчиндсэн хэрэгтэнд 15.6 жилийн ял оноолоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 29, Даваа гараг