Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
Улаанбаатар -23°
Монгол охин дахин Шведүүдийг гайхшруулав
2017.5.18

 

Швед улсад амьдардаг Б.Янжаа гэх монгол охин “Авьяаслаг  Шведүүд” шоу нэвтрүүлэгт оролцож алтан баззерын  эзэн болсон талаар өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр шоу нэвтрүүлгийн финалд шалгарч чаджээ.

 

Б.Янжмаа эхний шатанд нэвтрүүлгийн тайзнаа оюуны чадвараа гайхуулж, 20 хүүхдийн нэрийг 90 секундын дотор тогтоон, цээжилсэн. Улмаар шүүгч түүнд алтан баззер дарж, нэвтрүүлгийн хагас финалд шалгаруулж байв.

 

"Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлгийн финалын шатны шалгаруулалт тавдугаар сарын 13-нд болсон бөгөөд Б.Янжмаа үзэгчдээс хамгийн өндөр санал авсан гурван оролцогчийн нэг болж финалд шалгарчээ.  Финалын шалгаруулалтад тэрбээр шүүгчийн өгсөн 30 тоог, 30 секундэд дэс дарааг нь алдагдуулалгүй тогтоосон байна.

 

Б.Янжаа шоуны ялагч болвол швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохиох зорилготой уг нэвтрүүлэгт оролцож буй ажээ. Тэрбээр 2015 онд  БНХАУ-ын  Хайкоу хотод зохион байгуулагдсан  ой тогтоолтын  ДАШТ-ний  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  алтан медаль хүртэж байсан.

 

Г.Тэгшсүрэн

 

...
Монгол охин дахин Шведүүдийг гайхшруулав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг