Нас барсан цэргийн дотор эрхтнүүд алга болсон байжээ Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ Британи залуу Обамагийн охины сэтгэлийг булаажээ ЖДБ нь ДНБ-ий 20 хувь, ажиллах хүчний 70 хувийг бүрдүүлж байна Хүн амины хэрэгтэнд насаар нь хорих ял оноолоо Гаалын албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжив “Мөнхөд дуурсах аялгуу” Улсын Филармонид Мугабэгүй Зимбабве улс илүү хөгжинө Онцгойгийнхон 2017 оны ажлаа дүгнэж байна Охидыг айлган сүрдүүлсэн хэрэгтэнд ял оноолоо
Улаанбаатар -15°
17 жил хүлээсэн цом
2017.5.19

 

Францын Лиг I хүснэгтийг тэргүүлэгч АС Монако баг өчигдөр 31 дүгээр тойргийн нөхөн тоглолтоо хийжээ. Гол өрсөлдөгч ПСЖ клубээс 3 онооны зөрүүтэй байсан тэд энэ тоглолтод хожил авсан тохиолдолд Лиг I-ийн аварга цолны болзолоо хангах байсан юм. Улмаар Килиан Мбаппе (9’) , Валер Жермен (90+4’) нарын гоолыг ачаар Монако хүссэн хожлоо авч Францын лигийн аваргаар 8 дахь удаагаа тодорчээ.

 

Анх 1960-1961 оны улиралд Лиг I-ийн аварга болж байсан тэд хамгийн сүүлд 2000 онд энэ цомыг хүртсэн юм. 17 жилийн дараа дахин цомын эзэн болсон тус багаас энэ жил Колумб довтлогч Радамель Фалькао, Франц довтлогч Килиан Мбаппе нар онцгой сайн байсан бөгөөд хамтдаа 35 гоолыг оруулсан юм.

 

Мөн энэ долоо хоногт цомын эздэд зориулсан тусгай тоглолтыг рэппер “50 цент" хийх бөгөөд Монако бямба гарагт Рэнн клубын талбайд сүүлийн тоглолтоо хийж, цомоо гардан авах юм. 

 

 

 

Г.Баяраа

17 жил хүлээсэн цом
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гараг