МҮБХ-г Л.Чинбат тэргүүлнэ 204 тэрбум төгрөгийн гоо сайхны бараа импортолжээ Барилгын материалын үйлдвэрлэл буурчээ Женнифер Энистон: Би энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүй Трампын хүргэнийг “FBI” шалгаж эхэлжээ Хөнгөн үйлдвэрийн салбарт 48,8 мянган хүн ажиллаж байна Египетүүд террористуудад цохилт өглөө Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртлээ Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг хэлэлцэнэ Улаанбаатарт 20 хэм дулаан байна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно ТУЛХ Сонгуулийн “шожигноо” М.Анхцэцэгт 6 сая төгрөгийн хандив гардуулав Н.Багабанди: Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт сахин хамгаалаарай М.Энхболд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа Улаанбаатарт 19 хэм дулаан байна Үсээ засуулахад тохиромжгүй ААШТ: Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль хүртлээ ААШТ: Б.Ганхайч хүрэл медальтай
Улаанбаатар
Хоёр боксчин хүрэл медалийн төлөө тулалдана
2017.5.19

ОХУ-ын Хабаровск хотод ЗХУ-ын К.Коротоковын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болж байна.

 

Тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Э.Энхтайвангийн удирдлага дор манай улсаас эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Г.Ариунболд, 75 кг-д Д.Давааням, эмэгтэйчүүдийн 51 кг-д “Инчён-2014” Азийн наадмын аварга М.Нандинцэцэг, ОУХМ Л.Алтанцэцэг, 60 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал, Э.Эрдэнэтуяа нар оролцож байгаа юм.

 

Манай улсын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Тухайлбал, тус тэмцээний 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 75 кг-д Д.Давааням нар өнөөдөр хүрэл медалийн төлөө хүч үзэх юм.

 

Харин бусад боксчин тэмцээний эхний өдрөөс үзэгчдийн суудалд шилжжээ. Тэмцээн энэ сарын 21-ныг хүртэл Хабаровск хотноо үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

Хоёр боксчин хүрэл медалийн төлөө тулалдана
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 29, Даваа гараг