Жолооч нарын анхааралд Жиммэр Фрэдитт нэрийн пүүзтэй боллоо Хотын парламентыг хэн тэргүүлэх вэ Монгол, Якутын бөхчүүд халз барилдана 1500 хүүхэд шинэ сургуультай боллоо ЭЗ-ийн хамтын ажиллагааны Хүрээлэн бүрэн эрхт ОУБ боллоо Ургацын 48 хувийг алдаж магадгүй Бяцхан Rapper Д.Номинжингийн шинэ бүтээл Ц.Дашдоржийн 60 тэрбумын задаргаа Шонхор шувууг байгальд нь эргүүлэн тавилаа Түрээслэгч иргэдийн эрх зөрчигдөж байна Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль шинэ байрандаа орлоо Танд И-баримт хэвлэхэд асуудал тулгарч байна уу Ерөнхийлөгч Италийн Элчин сайдтай уулзлаа Тамирчин бүсгүй хандив цуглуулж байна Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замын газрыг бүрэн чөлөөллөө Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүллээ Ерөнхийлөгч Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав Г.Баасан даргын бухимдал
Улаанбаатар
Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлэхээр Засгийн газар нь төсөл санаачилж болохгүй
2017.5.19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулав.

 

Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг сонгууль болохоос 65 хоногийн өмнө товлон зарлана гэжээ. Харин уг хугацааг өөрчилж 21 хоног гэж оруулж ирж байгаа юм байна. Ингээд Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулвал 30 тэрбум төгрөгийн зардал гарна. Тиймээс төсөв хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах аж.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

 

-Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулна гэжээ. Ийм гол асуудлыг амжих юм уу. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал маш хүнд даваа давахаар байгаа. 21 хоногийн дотор ард нийттийн санал асуулга явуулах асуудлыг олон нийтэд ойлгуулаад,  Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулж амжих уу. Нэг алдаж болно, хоёр алдвал харамсалтай байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар нь төсөл санаачилж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Засгийн газрын хийдэг ажил биш. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж болохгүй. Одоо цаашдаа өөрчлөлт болгон ард нийтийн санал асуулгаар шийддэг болох нь. Аминд тулсан ганц асуудлаар асууж болно. Түүнээс биш ТАЗ, Аудитад өөрчлөлт оруулах нь ард нийтийн санал асуулгаар шийддэг асуудал биш.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Санал асуулгын зардлыг хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаад явуулбал оруулж ирсэн. Нийтдээ 30-аад тэрбум төгрөгийн зардал санал асуулга явуулахаар гарах юм билээ. Түүнээс биш энэ Засгийн газар эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн юм биш. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулвал 2020 оноос хэрэгжүүлэх юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулвал ард нийтээс асууна гэж хуульчилсан. Ер нь олон жил Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьсан. Ард түмний яриад байдаг дордуулсан 7 өөрчлөлтийг сайжруулах  төсөл ч оруулж ирсэн. Тийм учраас энэ асуудлыг оруулж ирсэн юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Энэ парламентад гурван намын төлөөлөл байгаа. Манай намтай л лав тохироогүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар ийм санал асуулга явуулж байгаа нь гурван ач холбогдолтой. Нэгдүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээ бүрдүүлэх, хоёр асуулттай байна. “Зөвшөөрөх үү, Үгүй юу гэсэн асуулт. Тэгээд 1 номерыг дугуйлаарай гэнэ. №1 нь эрх баригч хүчин өөрөө.  Тиймээс ямар санаа оноогоор яваад байна аа. Өөрсдийнхөө эрх мэдлийн талаар өөрсдөө ярихаа больё.  Ц.Нямдорж гишүүний хэлдэг үнэн. 30 тэрбумыг хэмнэж байгаад баярлалаа. Ийм утгагүй зүйл орж ирж байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн тодорхой хэсгийг өөрчилье гэдэг судалгаа, яг энэ хэсэг нь болохгүй байгаа гэдэг үндэслэл нь хаана байна.  

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт танай намаас, тэр дундаа байгаа нь үнэн. Та прокурорын асуудлаар саналаа хэлсэн. Бид 30 тэрбум төгрөгийг хэмнэх үүднээс хамтатгаж явуулахаар болсон юм.  Бид энэ мөнгөөр 30 хүүхдийн цэцэрлэг барина. Танай Орхон аймагт хүүхдийн цэцэрлэг барих мөнгө, О.Баасанхүү гишүүн ээ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Би ажлын хэсгийн хуралд орж саналаа хэлсэн нь үнэн. Гэхдээ  санал хураалтад оролцоогүй. Та нар алтадсан аягаа хэдэн тэрбумаар хийсэн.  10 тэрбум төгрөг зарцуулсан уу. Төсөв хэмнэе гэж байгаа бол дэд сайд нараа чөлөөл.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Зөвлөлдөх санал асуулгад оролцсон 1500 иргэдэд 50 сая төгрөг гаргасан. Энэ нь хоол, зочид буудалд зарцуулсан. Таны хэлээд байгаа шиг нэг тэрбум төгрөг ч гараагүй шүү. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлэхээр Засгийн газар нь төсөл санаачилж болохгүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 22, Баасан гараг