”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ Шатахуунаар популизм хийж байна
Улаанбаатар -14°
Ард нийтийн санал асуулгын хуулийг өөрчлөхийг дэмжив
2017.5.19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.  Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг сонгууль болохоос 65 хоног  хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой гэсэн заалттай. Харин уг хугацааг өөрчилж 21 хоног болгон  өөрчилж байгаа юм байна. Энэ хугацаанд  Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулвал 30 тэрбум төгрөгийн зардал гарна. Тиймээс төсөв хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуультай х амтатган явуулах аж.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-Эрдэнэт зэрэг хотын асуудлыг Үндсэн хууль өөрчлөлт оруулж шийдэхгүй бол болохгүй байна. Аймгийг төвийг хот болгосон. Энэ бүгдийг шийдэхгүйгээр бид цаашаа явахад хэцүү болоод байна. Хотын асуудлыг би 8 жил судаллаа. Амьдралд нийцэхгүй байгаа асуудлыг засч өөрчилье. Улаанбаатар нийслэлийн эрхзүйн байдлын хуультай, хөгжөөд, бүгдээрээ хотдоо шингээд байдаг. Эрдэнэт гэхэд аймгийн статустай.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Зарчмын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж хүлээн зөвшөөрч байгаа. Харин хугацааны хувьд 21 хоног хангалттай гэж Ж.Мөнхбат даргын хэлж байгаатай санал нийлэхгүй байна.  Тиймээс энэ хуулийн төслийг дэмжих болохгүй байна хэмээн З.Нарантуяа гишүүн хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд өөрчилж болохгүй. Үүнд шинжлэх ухаанчаар хандах ёстой гэж эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан. Хүмүүсийн санаа оноо их байна. Өнөөдөр бид хуультай, номтой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль байгаа. Бид ард нийт, эрдэмтэн  судлаачдын саналыг үндэслэн гаргаж тавьсан. Бид цаашид ч хэлэлцүүлгийг өргөн олноороо хэлэлцүүлэх болно. Өнөөдрийн тухайд сонгуультай хамтатган ард нийтийн санал явуулах гарцыг нээж өгч байгаа юм.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Санал асуулга дотор хэдхэн зүйл байгаа. УИХ, Засгийн газрыг яаж хариуцлагатай байлгах вэ. Хэн ямар шийдвэр гаргасны төлөө хариуцлагыг хэрхэн хүлээх вэ гэдгийг тодорхой болгох юм. Гэтэл өнөөдөр яриад байгааг нь харахаар хариуцлагагүй байхдаа дуртай байдаг юм байна. Ус булингартуулаад явж байх дуртай байдаг юм байна гэж харж байна. Энэ тал руугаа л орж байна даа. Бид яриад байдгаас нь нэг алхам урагш нь хөдөлгөсөн. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон 1500 хүнийг доромжилж болохгүй. УИХ өөрөө тогтоол гаргасан асуудлыг хэрэгжүүлсэн.

 

Ингээд Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулав. Гишүүдийн 69 хувийн саналаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Энх

Ард нийтийн санал асуулгын хуулийг өөрчлөхийг дэмжив
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг