Жолооч нарын анхааралд Жиммэр Фрэдитт нэрийн пүүзтэй боллоо Хотын парламентыг хэн тэргүүлэх вэ Монгол, Якутын бөхчүүд халз барилдана 1500 хүүхэд шинэ сургуультай боллоо ЭЗ-ийн хамтын ажиллагааны Хүрээлэн бүрэн эрхт ОУБ боллоо Ургацын 48 хувийг алдаж магадгүй Бяцхан Rapper Д.Номинжингийн шинэ бүтээл Ц.Дашдоржийн 60 тэрбумын задаргаа Шонхор шувууг байгальд нь эргүүлэн тавилаа Түрээслэгч иргэдийн эрх зөрчигдөж байна Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль шинэ байрандаа орлоо Танд И-баримт хэвлэхэд асуудал тулгарч байна уу Ерөнхийлөгч Италийн Элчин сайдтай уулзлаа Тамирчин бүсгүй хандив цуглуулж байна Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замын газрыг бүрэн чөлөөллөө Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүллээ Ерөнхийлөгч Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав Г.Баасан даргын бухимдал
Улаанбаатар
Охин: “Үхээд өгөөч”, Ээж: Би гомдолгүй
2017.5.19

 

Ижийтэйгээ байхдаа л хүн ийм тэнэг явдаг байхдаа...

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Чингэлтэй дүүргийн 4-р хорооны ...дүгээр байрны оршин суугч Н гэгч эмэгтэй ээжийгээ доромжилж буй бичлэг цахим сүлжээнд тархаж, уг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, шийтгэл ногдуулаад байна.

 

Охиндоо доромжлуулсан ахмад 88 настай бөгөөд “Үхтэл үр харам” гэгчээр “Гомдолгүй” гэж цагдаад мэдүүлжээ. Гэтэл охин нь “Үхээд өгөөч” хэмээн хахир хоолойгоор хашхирч байсныг бид харсан. Зөрчил гаргасан эмэгтэй Н удаа дараа ээжийгээ зодож, дарамталдаг. Заримдаа орцонд хөөн гаргасан байдаг тухай хөршүүд нь  мэдэгджээ. Ээж хэмээх эрхэм алдрыг хүртэж явсан халуун залуу насандаа тэр лав насны эцэст үрдээ зодуулж, дарамтлуулна гэж даанч санаагүй нь лавтай.  Тэгэх тэгэхдээ охин үрдээ.

 

Ижийтэй хорвоо бүтэн, бүлээн байдаг нь хичнээн гайхамшигтай билээ. Энгэр бэлийн замаар шогшуулсаар ижийдээ очихсон, эрх багийн зангаар ижийдээ л нялхарч өтлөхсөн гэж үргэлж хүсч явдаг миний хувьд “Үхээд өгөөч” гэх тэр яхир хоолой даанч дээ гэмээр дэндүү  жигшим сонстсон. Тэгтэл 88 настай хөгшинд үрийнх нь энэ үг ямар санагдаа бол гэхээс өр өвдмөөр.

 

Олон нийтийн цахим сүлжээний ачаар ил болсон нь энэ болохоос өөр олон өндөр настан үр хүүхэддээ зодуулж, дарамтлуулдаг статистик мэдээ байна. Тухайлбал 2016 онд хүчирхийлэлд өртсөн нийт хүмүүс дунд 50-иас дээш насны 78 ахмад настан бүртгэгдсэн байна. Харин энэ оны эхний улиралд 118 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс 60-ааш дээш настай 35 хүн бүртгэгджээ. Тэдний 15 нь төрсөн үр хүүхэддээ зодуулж, дарамтлуулсан байна.

 

Насны эцэст үр хүүхдийнхээ гарыг харж, ач буянаа эдэлж амьдрах хувьтай байтал  зодуулж, дарамтлуулж буй нь нийгмийн бас нэг “догшин” дүр юм. 

 

Г.Тэгшсүрэн

 

Охин: “Үхээд өгөөч”, Ээж: Би гомдолгүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 22, Баасан гараг