З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ Британи залуу Обамагийн охины сэтгэлийг булаажээ ЖДБ нь ДНБ-ий 20 хувь, ажиллах хүчний 70 хувийг бүрдүүлж байна Хүн амины хэрэгтэнд насаар нь хорих ял оноолоо Гаалын албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжив “Мөнхөд дуурсах аялгуу” Улсын Филармонид Мугабэгүй Зимбабве улс илүү хөгжинө Онцгойгийнхон 2017 оны ажлаа дүгнэж байна Охидыг айлган сүрдүүлсэн хэрэгтэнд ял оноолоо Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа ажилтай танилцлаа Зээлийн хүүгээ бууруулж, тавигдах шалгуураа намсгах уу
Улаанбаатар -15°
Монголын “Оскар”-ын эзэн өнөөдөр тодорно
2017.5.19

 

Монголын Оскар буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Корпорейт Конвеншн Центрт болох гэж байна. Уг наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөхөөр болжээ.

 

Кино наадамд 2016 онд  бүтээгдсэн 46 киноноос шилдэг 25 киног нь олон нийтийн санал асуулгаар шалгаруулж  тэдгээр 25 киноноос кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар 12 кино шилдэг  уран бүтээлд шалгарч үлдээд байгаа аж.  Тодруулбал “Өртөө”, “Бүү март”, “Ээж” УСК, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Итгэл”, “Үргээлэг-2”, “Шүүдэр дундуур”, “Аз жаргал”, “Цагаан хадаг”, “Lovers”, “Өвлийн тууж”, “6 дахь хүсэл” зэрэг кино багтжээ.

 

Мөн:

 

  • Шилдэг эрэгтэй туслах дүр,

 

  • Шилдэг нүүр будалт, 

 

  • Шилдэг дууны найруулагч,

 

  • Шилдэг зохиол,

 

  • Шилдэг эмэгтэй туслах дүр ,

 

  • Шилдэг зураач,

 

  • Шилдэг хөгжмийн зохиолч,

 

  • Шилдэг хувцас дизайн,

 

  • Шилдэг найруулагч,

 

  • Шилдэг зураглаач,

 

  • Залуу үед үлгэр дууриал болсон бүтээл,

 

  • Шилдэг эмэгтэй гол дүр

 

  • Шилдэг эрэгтэй гол дүр,

 

  • Шилдгийн шилдэг уран бүтээл зэрэг 14 номинацид 60 гаруй уран бүтээлч өрсөлдөх юм байна.
  •  

“Cinema Awards” ёслолын үйл ажиллагааг “Өргөө” кино театр, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа аж. Ёслолын арга хэмжээний улаан хивсний ёслол  маргааш 16:30 цагт эхлэж, шагнал гардуулах ёслол 18:00 цагт эхлэх аж.

 

Г.Тэгшсүрэн

Монголын “Оскар”-ын эзэн өнөөдөр тодорно
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гараг