Жолооч нарын анхааралд Жиммэр Фрэдитт нэрийн пүүзтэй боллоо Хотын парламентыг хэн тэргүүлэх вэ Монгол, Якутын бөхчүүд халз барилдана 1500 хүүхэд шинэ сургуультай боллоо ЭЗ-ийн хамтын ажиллагааны Хүрээлэн бүрэн эрхт ОУБ боллоо Ургацын 48 хувийг алдаж магадгүй Бяцхан Rapper Д.Номинжингийн шинэ бүтээл Ц.Дашдоржийн 60 тэрбумын задаргаа Шонхор шувууг байгальд нь эргүүлэн тавилаа Түрээслэгч иргэдийн эрх зөрчигдөж байна Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль шинэ байрандаа орлоо Танд И-баримт хэвлэхэд асуудал тулгарч байна уу Ерөнхийлөгч Италийн Элчин сайдтай уулзлаа Тамирчин бүсгүй хандив цуглуулж байна Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замын газрыг бүрэн чөлөөллөө Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүллээ Ерөнхийлөгч Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав Г.Баасан даргын бухимдал
Улаанбаатар
Шастины нэрэмжт III эмнэлэгт автомашин хандивлав
2017.5.19

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан Шастины нэрэмжит III төв эмнэлэгт Японд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх өгөв. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон III эмнэлэгийн удирдлагууд оролцлоо.

 

Энэхүү автомашинуудыг Япон улсад үйлдвэрлэж, тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Тухайлбал хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагаа хянах төхөөрөмж гээд шаардлагатай бүх зүйлийг суурилуулсан байна. Энэ нь хүний амьдралын чухал эрхтэн болсон зүрх мэдрэл, амьсгалын замын хүнд өвчтэй, тархинд цус харвасан хүнийг эмнэлгээс эмнэлэг, орон нутгаас нийслэлд зөөвөрлөх явцад бүх төрлийн яаралтай тусламж үзүүлэх боломжоор хангах боломжтой аж. 

 

Шастины нэрэмжит III төв эмнэлэг жилдээ 10-13 мянган зүрх мэдрэлийн өвчний яаралтай тусламж үзүүлдэг байна. Гэвч  түргэн тусламжийн гурван машинтай. Тэдгээр нь дөрвөн ээлжээр 24 цагийн турш  нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт түргэн тусламжийн дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлдэг аж. 2007 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй, автомашины элэгдэл их байдаг талаар тус эмнэлэгийн дарга Ц.Төмөр-Очир ярьж байв. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уг эмнэлэгт нийт  зургаан  түргэн тусламжийн машин хүрэлцэх бөгөөд өнөөдөр нэг машин нэмж дөрвөн машинтай боллоо. Дуудлагын автомашины хангалт, хүрэлцээгүй үед ийнхүү түргэн тусламжийн иж бүрэн төхөөрөмжтэй автомашин хандивлаж байгаа нь тус эмнэлгийнхэн болон өвчтөнүүдийн хувьд маш том дэмжлэг боллоо гэдгийг онцолж байв.

 

Харин П.Цагаан “Би энэ эмнэлэгтэй зовлон, жаргалтай олон зүйлээр холбогдож байсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахад шагналыг нь авчирч гардуулж байлаа.  Эдийн засгийн байдал хязгаарлагдмал энэ үед  хүн ардад нэн чухал,  эрүүл мэндийн тусламж  үзүүлдэг Шастины III төв эмнэлэгт  яаралтай түргэн тусламжийн машин дутагдалтай гэдгийг сонссон. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд,  Японд ашиглаж байсан энэ автомашиныг оруулж ирж хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна.  Та бүхэн  олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах болтугай. Төрийн үйлчилгээ түргэн, түргэн тусламж нь бүр хурдан байх ёстой.  Жолооч нартаа хандаж эмнэлгийн машинд зам тавьж өгөх нь бусдын амь насыг аврахад таны оруулах нэмэр гэж ойлгож зам тавьж өгч байгаарай. Эрүүл байна гэдэг хамгийн дээд баян. Монгол хүн бүр эрүүл байгаасай гэж хүсье” гэлээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Шастины нэрэмжт III эмнэлэгт автомашин хандивлав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 22, Баасан гараг