МҮБХ-г Л.Чинбат тэргүүлнэ 204 тэрбум төгрөгийн гоо сайхны бараа импортолжээ Барилгын материалын үйлдвэрлэл буурчээ Женнифер Энистон: Би энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүй Трампын хүргэнийг “FBI” шалгаж эхэлжээ Хөнгөн үйлдвэрийн салбарт 48,8 мянган хүн ажиллаж байна Египетүүд террористуудад цохилт өглөө Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртлээ Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг хэлэлцэнэ Улаанбаатарт 20 хэм дулаан байна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно ТУЛХ Сонгуулийн “шожигноо” М.Анхцэцэгт 6 сая төгрөгийн хандив гардуулав Н.Багабанди: Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт сахин хамгаалаарай М.Энхболд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа Улаанбаатарт 19 хэм дулаан байна Үсээ засуулахад тохиромжгүй ААШТ: Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль хүртлээ ААШТ: Б.Ганхайч хүрэл медальтай
Улаанбаатар
Мансууруулах бодистой холбоотой хэргээр 66 хүн ял эдэлж байна
2017.5.19

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн талаар асуулга тавьсан О.Баасанхүү гишүүний асуултад хариулж байна.

 

Сүүлийн 10 жилийн судалгаагаар хар, тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг  нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлжээ. Үүнээс 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа ажээ.

 

Энэ хэрэгт 66 хүн ял эдэлж, 22 хүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ. Сүүлийн үед хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга  улам нарийсаж, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа,  өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нууж нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах зэргээр зохион байгуулалттай болжээ. 

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулж байна. 

Н.Энх

Мансууруулах бодистой холбоотой хэргээр 66 хүн ял эдэлж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 29, Даваа гараг