Клунигийн эхнэр эсэргүүцлийг үл тоон ажилдаа оржээ У. Хүрэлсүх биш бол... Өөр хэн гэж Төрийн албыг наймаалцаж, мөнгө босгодог хүн би биш Зочид буудалд гал гарч, хоёр хүн амиа алджээ 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв Улаанбаатар Хангарьд баг хэсгээ тэргүүллээ У.Хүрэлсүх+Ц.Нямдорж хоршил хамгийн супер нь МАН-ын бүлэг хуралдаж байна П.Орхон энэ онд оролцсон бүх тэмцээндээ босоо байна Трамп “Мариа” хар салхийг мангастай зүйрлэв Хорт утааг 80 хувь бууруулах боломжтой “Хоггүй хороо” аян нээлтээ хийлээ Диего Коста төрхөмдөө буцна Дэлхийн хэлээр эх орныхоо мэдээллийг хүргэх боломжтой боллоо Хуримын ёслолын ханш 759.000-869.000 төгрөг байна Мексикийн газар хөдлөлт 273 хүний аминд хүрчээ Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшихээ мэдэгдлээ Андре Вард зодог тайллаа Зөгийн балаар арьсаа цайруулцгаая “Дөл” цогцолбор тэмцээн болов
Улаанбаатар
”Монгол яллаа”
2017.7.8

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улс ын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь Ерөнхийлөгчөө сонгох дахин санал хураалт амжилттай өндөрлөлөө.   Анх удаа явагдсан дахин санал хураалтаар нийт бүртгэгдсэн 1.9 сая сонгогчоос  1.2 сая нь буюу 60.41 хувь нь саналаа өгсөн байна.  Энэ нь анхан шатны сонгуульд оролцсон иргэдээс ирцийн хувьд бага. Гэхдээ  бүх тойрогт ирц бүрдсэн учир Ерөнхийлөгчийн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй болсныг СЕХ-ны дарга онцолсон юм.

Сонгуульд саналаа өгсөн 1.2 сая сонгогчоос одоогийн байдлаар 99426 нь буюу 8 орчим хувь нь  саналын хуудсаа цагаанаар нь автомат санал тоолох машинд уншуулжээ.  Энэ нь МАН, АН-ын нэр дэвшигчдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн эсэргүүцлийн нэг хэлбэр бөгөөд  хувь сонгогчийн сонголт. Саналын хуудсыг цагаанаар нь уншуулж байсан тохиолдолд  энэ жил хамгийн ихээр илэрч байгаа. Тиймээс цаашид улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ тодруулахдаа сонгогчдын  дээрх эсэргүүцлийг бодолцох шаардлагатайг харуулж байна.
 

Нийт 1984 сонгуулийн хэсгийн хороодоос 1982 нь дүнгээ ирүүлсэн, хоёр хэсгийн хорооны санал хүлээгдэж байна.  

 

Одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610451 сонгогч буюу 50.6 хувийн, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 496,765 сонгогч буюу 41.2 хувийн санал аваад байна.  Урьчдилсан байдлааар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдын олонхийн саналыг авч, өрсөлдөгчөө тэргүүлж байна.

 

Сонгуулийн хэсгийн хороодоос ирүүлсэн урьдчилсан дүнтэй холбогдуулан АН-аас мэдээлэл хийж, нэр дэвшигч Х.Баттулга “Монгол яллаа. Эв нэгдлийг эрхэмлэж, өртэй Монголоо өргүй болгоно” гэсэн юм. АН-ын  Ардчиллын өргөөндөө цугларч, гишүүд дэмжигчид нэр дэвшигч Х.Баттулгад баяр хүргэж, хөдөлгөөн ихтэй байсан. Харин МАН-ын байр болох Тусгаар тогтнолын ордон хавиар нам гүмхэн байлаа. Тус намаас өнөөдөр  мэдээлэл хийх сурагтай.

Н.Энх

”Монгол яллаа”
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 22, Баасан гараг