Энхийг сахиулагчдын үйл хэрэг хөгжин бэхжих болтугай Төвийн бүсийн хурдан морины уралдаан болно Иргэдийн хандивыг техник худалдан авахад зарцуулах нь зүйтэй 683 сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ Өвөрхангай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй орчинг хөгжүүлнэ Жемборид оролцогчдод эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангана Мориноос унаж бэртсэн хүүг ГССҮТ-д авчирлаа Улаанбаатарт 27 хэм дулаан байна Бизнес эхлүүлэхэд сайн Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай албан тоот илгээв Монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа Хакухо дээд амжилт тогтоолоо А.Цогцэцэг сайдаас хүнд бэртсэн унаач хүүд туслахыг хүсэв Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаана Байцаагч нарт эрх зүйн мэдлэг олгох, сургалт явуулж байна Ц.Содномдоржид дэд хурандаа цол олгов Тай Лаусон Хятадад тоглох уу Мексик тэмцээнийг үргэлжлүүлж, Гондурас гэртээ харилаа Нийслэлд гэмт хэргийн гаралт 17.5 хувиар буурчээ
Улаанбаатар 24°
Фото: “Дээлтэй Монголчууд”
2017.7.11

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор өчигдөр /2017.07.10/ жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

 

Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монголчууд өөрийн түүх соёлын онцлогоо дэлхий дахинд сурталчлах боломж Үндэсний их баяр наадмын өдрүүдэд илүү их олддог. Түүхийн олон мянган жилийн хөгжлийн явцад бий болж, улс үндэстнийхээ язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны хөгжлийг илэрхийлэгч  нь тухайн үндэсний хувцас, эд хэрэглэл байдаг билээ. Монгол туургатны дээл хувцас нь  монголчуудын ёс заншил, цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маягтай холбоотойгоор  бүрэлдэж, өнөөдрийг хүртэл өвөрмөц донж төрхийг агуулан хөгжин шинэчлэгдсээр байна. Үндэсний хувцасаар дамжуулан залуу хойч үедээ түүх, соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой анх зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ өдгөө улс, хотдоо жуулчдыг татах нэгэн чухал наадам болж чаджээ” хэмээв.

 

 “Дээлтэй Монгол” наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн, Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдав.

 

Фото: “Дээлтэй Монголчууд”
Shuud.mn
сонин хачин
2017 оны 7-р сарын 23, Ням гараг