Ерөнхий сайд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөнд оролцоно Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслийг хэлэлцэнэ АНУ-ын Төрийн департментын туслахыг хүлээн авч уулзлаа Алессандра Амбросио: Мөрөөдөл, карьерээ одоохондоо орхиж чадахгүйн Эд Ширан сүй тавьжээ Хоёр Солонгосын хамтарсан хоккейн баг олимпт орно Турк, Сирид цохилт өгч эхэллээ Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье Монгол Улс дундаж орлоготой орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн Ерөнхийлөгчийг манлайлан ажиллахыг хүслээ Улаанбаатарт 26 хэм хүйтэн байна Үс засуулбал бие эрхтэний хүч сайжирна Утаанаас дүрвэх бус тэмцэх хэрэгтэй, хотын дарга аа Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна Улаан Үдийн сургуульд сүхээр зэвсэглэсэн этгээд халджээ О.Баасанхүү гишүүний халдашгүй байдалд халдсан уу Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн
Улаанбаатар -32°
Сунгаан шиг Улсын наадам
2017.7.11

Гэрэл зургийг MPA.mn

 

Анх удаа л улсын баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 59 хүлэг шандас сорихыг үзлээ. Газар газраас шанадас сорихоор 254 шүдлэн бүртгүүлсэн ч үүлдэр тогтоох комиссын хашаанд эрлийз гэх шалтгаанаар 195 шүдлэн уягдаж үлдсэн хэрэг.

 

Шадар сайд У.Хүрэлсүх баяр наадмын өмнөхөн хурал хийж, эрлийз морь уралдуулбал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албатууддаа хатуу анхааруулж, “Монгол наадмаар Монгол морь” уралдах ёстой хэмээсэн. Түүний хэлсэн үг хөрсөн дээр бууж уралдаан бүрийд 100 орчим шандаст хүлэг уяан дээр эргэцэн үлдэж буйд олон нийтийн нэг хэсэг нь олзуурхаж буй ч, нөгөө талдаа шүүмжлэлтэй хандах нэгэн ч байна.

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр /2017.07.10/ хязаалангийн уралдаанаар эхэлсэн. Уг уралдаанд түрүүлж, айрагдсан таван үрээг эрлийз хэмээн хассан. Үнэхээр л эрлийз бол хасах нь зөв боловч 16 км-ын зайд шандас сорин түрүүлж,  айрагдсан хүлгийг нь хасчихаар нар салхинд борлож, гандан, наадмын өглөөг сэтгэл дотроо өөр өөрсдийнхөөрөө зурсан унаач, уяачдад хүнд санагдах нь лав.

 

Эрлийз, Монгол морьдыг ялгаж уралдуулах нь угаас зөв, зүйтэй жишиг. Гэвч уралдаад ирсэн хойно нь хасах нь хэн хэндээ хэцүү. Тиймээс үүлдэр тогтоох комиссынхон ядаж л уралдаад ирсэн хүүхдийн сэтгэлийг гонсойлгохгүйн учир уралдаан эхлэхээс өмнө ажлаа сайн хиймээр байна.

 

Нэгэнт эрлийз морь уралдуулахгүй гэдэг шийдвэр гаргаад байхад манай уяачид ч хэнэггүй юм. Хөтлөөд л ирж байх. Унаач хүүхдүүд л “Унах морийг минь эрлийз гээд уралдуулсангүй” гээд учрыг нь ойлгохгүй баахан урвагар алхуулж явна. Учир мэдэх нэгэн нь их сунгаан эсхүл сумын наадмын хэмжээнд ч хүрэхгүй морьд уралдаж байгаад хачирхаж байв.

 

Өнөөдөр азарга, их насны морьдын уралдаан болно. Азарганы уралдаанд 172 хурдан буян шандас сорихоор бүртгүүлснээс 80 орчим нь үүлдэр тогтоох комиссийн шалгалтаар эрлийзэд тооцогдон үлдэж, 92  азарга уралдахаар Цагаан хөтөлийг даван гарааны төхөөрөмж руу давхиулж явна.

 

Наадам будлиангүй сайхан болж, түрүү  морьдын туурайн төвөргөөн төгөлдөр зуншлагад аялгуу нэмэх биз ээ.

 

Г.Тэгшсүрэн

Сунгаан шиг Улсын наадам
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 21, Ням гараг