З.Энхболд: “цагаан захтнуудын” гэмт хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ Британи залуу Обамагийн охины сэтгэлийг булаажээ ЖДБ нь ДНБ-ий 20 хувь, ажиллах хүчний 70 хувийг бүрдүүлж байна Хүн амины хэрэгтэнд насаар нь хорих ял оноолоо Гаалын албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжив “Мөнхөд дуурсах аялгуу” Улсын Филармонид Мугабэгүй Зимбабве улс илүү хөгжинө Онцгойгийнхон 2017 оны ажлаа дүгнэж байна Охидыг айлган сүрдүүлсэн хэрэгтэнд ял оноолоо Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа ажилтай танилцлаа Зээлийн хүүгээ бууруулж, тавигдах шалгуураа намсгах уу
Улаанбаатар -15°
Халиун азарга хоёр дахь жилдээ түрүүллээ
2017.7.11

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хурдан азарганы уралдаанаар үргэлжилж байна.

 

Азарганы уралдаанд нийт 172 азарга уралдахаар бүртгүүлсэн ч үүлдэр тогтооох комиссын шийдвэрээр 92 азарга уралдахаар гарааны зурхай руу мордсон.

 

 

Үүнээс өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын түрүү, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын  халиун азарга дахин түрүүлж, түмэн олноо баясгалаа. Улсын манлай уяач Т.Болдбаатар “Төрийн наадмын алтан дэвжээг түрүүгээр мялааж, халиун азаргаа дахин түрүүлгэсэндээ баяртай байна. Халиун азарга минь олон жил олон түмнийг огшоож байна. Миний халиун азарга төрмөл хурдан азарга даа. Нийт наадамчин олондоо баяр наадмын мэнд хүргэе” хэмээв. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат О.Батболдын хээр азарга хурдлав. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Мөнхнасангийн бор,

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын Наран хонгор,

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тавд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Ж.Энхболдын хул азарга хурдаллаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Халиун азарга хоёр дахь жилдээ түрүүллээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гараг