Энхийг сахиулагчдын үйл хэрэг хөгжин бэхжих болтугай Төвийн бүсийн хурдан морины уралдаан болно Иргэдийн хандивыг техник худалдан авахад зарцуулах нь зүйтэй 683 сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ Өвөрхангай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй орчинг хөгжүүлнэ Жемборид оролцогчдод эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангана Мориноос унаж бэртсэн хүүг ГССҮТ-д авчирлаа Улаанбаатарт 27 хэм дулаан байна Бизнес эхлүүлэхэд сайн Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай албан тоот илгээв Монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа Хакухо дээд амжилт тогтоолоо А.Цогцэцэг сайдаас хүнд бэртсэн унаач хүүд туслахыг хүсэв Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаана Байцаагч нарт эрх зүйн мэдлэг олгох, сургалт явуулж байна Ц.Содномдоржид дэд хурандаа цол олгов Тай Лаусон Хятадад тоглох уу Мексик тэмцээнийг үргэлжлүүлж, Гондурас гэртээ харилаа Нийслэлд гэмт хэргийн гаралт 17.5 хувиар буурчээ
Улаанбаатар 24°
Төр соёрхсон НАЙРУУЛАГЧ
2017.7.12

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт өчигдөр /2017.07.11/ болж, олон түмэн монголчууд уламжлалт баяраа эхлүүлсэн. Баяр наадмын нээлтийг Улсын Драмын Эрдмийн Театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар хоёр дахь жилдээ найрууллаа.

 

Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын нээлтийн сүр жавхаат үзүүлбэр олон нийтэд ихэд таалагдаж байсан. Энэ жилийн домгийн шинжийг агуулсан ёслол төгөлдөр нээлт өргөн түмэнд мөн л таалагдсаныг Төв цэнгэлдэхэд наадамлаж явааа наадамчин олон хэлж байна.

 

Өнөө жилийн наадмын нээлтийн сэтгэл догдлуулсан хэсэг нь Алдарт эхийн одонтой ээжүүд  хүүхдийнхээ  хамт наадамчин олонтой мэндчилсэн мөч байлаа. Н.Наранбаатар найруулагч энэ тухай “Хүн бүрийг ээжийгээ хайрлаж яваасай гэдэг үүднээс одонтой ээжүүдийг нээлтэд урьж оролцуулсан” хэмээсэн.

 

Мөн нээлтэд ардын хувьсгалын хэсгээс оруулж өгч, анхны долоог Төв цэнгэлдэх хүрээлэнд саатуулж,  Тэнгэрийн ташуур Атиллад “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун  дүрд хувирсан нь бас л онцлог байв. Энэ талаар Н.Наранбаатар найруулагч “Монголчууд бид их түүхтэй ард түмэн. Түүхээ мэдэж, түүгээрээ бахархаж, хойч үедээ өвлүүлж уламжлуулж явах нь зүйтэй. Тийм учраас монголынхоо түүхийн хэсгээс оруулж өгсөн” хэмээсэн юм.

 

Гэрэл зургийг яMPA.mn

 

Наадмын нээлтийг хоёр дахь жилдээ наадамчдын сэтгэлд хүртэл сайхан найруулсан Н.Наранбаатар найруулагчид баярлалаа. Тэр үнэхээр төр соёрхсон найруулагч юм. Мөн нээлтийн тоглолтын зохиолыг бичсэн зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэх хөгжмийн ажлыг яв цав тохируулсан продюсер Б.Чинбатад нарт талархал илэрхийлье.

 

Утга яруу нээлтээр түмнээ цэнгүүлсэнд талархлаа.

 

Г.Тэгшсүрэн 

Төр соёрхсон НАЙРУУЛАГЧ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 7-р сарын 23, Ням гараг