Энхийг сахиулагчдын үйл хэрэг хөгжин бэхжих болтугай Төвийн бүсийн хурдан морины уралдаан болно Иргэдийн хандивыг техник худалдан авахад зарцуулах нь зүйтэй 683 сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ Өвөрхангай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй орчинг хөгжүүлнэ Жемборид оролцогчдод эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангана Мориноос унаж бэртсэн хүүг ГССҮТ-д авчирлаа Улаанбаатарт 27 хэм дулаан байна Бизнес эхлүүлэхэд сайн Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай албан тоот илгээв Монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа Хакухо дээд амжилт тогтоолоо А.Цогцэцэг сайдаас хүнд бэртсэн унаач хүүд туслахыг хүсэв Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаана Байцаагч нарт эрх зүйн мэдлэг олгох, сургалт явуулж байна Ц.Содномдоржид дэд хурандаа цол олгов Тай Лаусон Хятадад тоглох уу Мексик тэмцээнийг үргэлжлүүлж, Гондурас гэртээ харилаа Нийслэлд гэмт хэргийн гаралт 17.5 хувиар буурчээ
Улаанбаатар 24°
Соёолонгийн тоосонд соёлтой дарагдъя
2017.7.12

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай Монголчууд ихээхэн сүсэг бишрэлтэй ард түмэн. Хэн нэгэн сэргэлэн нөхөр Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийн хөлстэй салфетка, соёолонгийн тоостой хувцасыг худалдаалбал ихээхэн  ашиг олохоор тийм л сүсэгтэй хүмүүс.

 

Өнөөдөр Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан соёолон насны морьдын уралдаан болно. Хурдан соёолонгууд гарааны зурхай руу гарчээ.

 

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанаас соёолонгийн уралдаан олон нийтийн анхаарлыг татаж, наадамчин олон Хүй долоо худгийг зорих нь элбэг. Учир нь соёолонгийн тоосонд дарагдвал хийморь сэргэдэг, түрүүнд хурдалсан хүлгийн хөлсөнд хүрвэл тэр жилийн хиймороо даадаг гэх монголчуудын сүжиг бий.

 

Тиймдээ ч жил жилийн соёолонгийн уралдааны дараагаар Хүй долоо худаг хөлсөнд нь хүрэх гэсэн “сүсэгтэн олны” хөлд дарагддаг. Өнөө жил соёолонгийн тоосонд дарагдах гэсэн наадамчин олон Хүй долоо худагт хонож, өнжсөн сурагтай.

 

Үнэндээ соёолонгийн тоос үзнэ гэдэг тоосонд нь дарагдана, хөлсөнд хүрнэ гэсэн үг биш. Шандаст хурдан хүлгийн хөлийн хурдыг нүдээр үдэж, сэтгэл юугаа баясгах явдал. Уралдаад ирж байгаа хурдан ажнайн туурайн төвөргөөн угаас хийморь сэргээж, наадам үзсэн хэний ч сэтгэл огшиж, болж бүтэхгүйн будант манан сарнидаг гэдэгт би итгэдэг.

 

Баян ходоодод орчихоод баахан урамгүй шогшуулж яваа даага харсан ч хийморь сэргэнэ дээ. Тэр “нөхөр” эрт орой хэзээ нэгэн цагт соёолон болно, эсхүл соёолон азарганы төл ч байж болох.  Үнэн хэрэгтээ хийморь гэдэг Хүй долоо худагт бус хүний сэтгэл зүрхэнд байдаг юм.

 

 

Тиймээс заавал тоосонд нь “дарагдаж, хөлсөнд нь хүрэх гэж моринд өшиглүүлчих гээд эсхүл унаач хүүхэд унагачих гэж тэвдэлгүй, соёолонгийн тоосонд соёлтой дарагдъя ард түмэн минь.

 

Г.Тэгшсүрэн 

Соёолонгийн тоосонд соёлтой дарагдъя
Shuud.mn
сонин хачин
2017 оны 7-р сарын 23, Ням гараг