Энхийг сахиулагчдын үйл хэрэг хөгжин бэхжих болтугай Төвийн бүсийн хурдан морины уралдаан болно Иргэдийн хандивыг техник худалдан авахад зарцуулах нь зүйтэй 683 сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ Өвөрхангай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй орчинг хөгжүүлнэ Жемборид оролцогчдод эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангана Мориноос унаж бэртсэн хүүг ГССҮТ-д авчирлаа Улаанбаатарт 27 хэм дулаан байна Бизнес эхлүүлэхэд сайн Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай албан тоот илгээв Монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа Хакухо дээд амжилт тогтоолоо А.Цогцэцэг сайдаас хүнд бэртсэн унаач хүүд туслахыг хүсэв Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаана Байцаагч нарт эрх зүйн мэдлэг олгох, сургалт явуулж байна Ц.Содномдоржид дэд хурандаа цол олгов Тай Лаусон Хятадад тоглох уу Мексик тэмцээнийг үргэлжлүүлж, Гондурас гэртээ харилаа Нийслэлд гэмт хэргийн гаралт 17.5 хувиар буурчээ
Улаанбаатар 24°
Хөвсгөл нутгийнхан өнгөтэй наадлаа
2017.7.14

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Өнөө жилийн улсын баяр наадамд Хөвсгөл нутгийн морь нь хурдан, бөх нь хүчтэй байв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ жилийн Улсын Их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 92 шандаст хүлэг уралдсанаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Улсын тод манлай уяач Т.Болдбаатарын  халиун азарга түрүүлж, түмэн олноо баясгалаа. Улсын манлай уяач Т.Болдбаатар “Төрийн наадмын алтан дэвжээг түрүүгээр мялааж, халиун азаргаа дахин түрүүлгэсэндээ баяртай байна. Халиун азарга минь олон жил олон түмнийг огшоож байна. Миний халиун азарга төрмөл хурдан азарга даа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. Эзнийх нь хэлснээр халиун азарга үнэхээр л төрмөл хурдан хүлэг юм. Өнгөрсөн жилийн /2016/ улсын наадмаар мөн л түрүү магнайд хурдлан торгон жолоо өргүүлж түмэн олноо баясгаж байсан билээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 512 хүчтэн зодоглосноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж улсын арслан цол хүртлээ. Тэрбээр үзүүр түрүүнд Увс аймгийн Улаангом сумын харъяат улсын харцага Ө.Бат-Оршихоор ес даван түрүүлж, олон түмнээ баясгав. Энэ жилийн хувьд дөрвөн харцага цолтон улсын наадмын их шөвөгт шалгарсан түүхэн дэх анхны тохиолдол болсноороо онцлогтой.

 

Ийнхүү хурдан азарганы уралдаанд Хөвсгөл аймгаас хурдан халиун азарга түрүүлсэн бол хүчит бөхийн барилдаанд мөн Хөвсгөл нутгийн харъяат бөх эр бяраа гайхуулан улсын наадамд түрүүллээ.

 

Г.Тэгшсүрэн 

Хөвсгөл нутгийнхан өнгөтэй наадлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 7-р сарын 23, Ням гараг