Таны машины дугаар 1, 6-аар төгссөн бол татвараа энэ сард төлнө О.Баасанхүү гишүүн хэвлэлийн хурал зарлалаа Реппер Фредо Сантана нас баржээ Халз барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ Ким Чен Уны охидын хамтлагын ахлагч өмнөдөд “Од” болов ФОТО: Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг нарын уран барилдаан Террористууд зочид буудал барьцаалж, 14 хүнийг хөнөөжээ Шашны фестивалын үеэр үймээн дэгдэж, таван хүн амиа алджээ НӨАТ: 100 сая төгрөгийн азтан тодорлоо 
 Хатгалгааны үед ямар шинжүүд илэрдэг вэ Худалдаа эрхлэгчид НӨАТ-ын асуудлаар мэдээлэл хийнэ Ройтерс: Эрдэнэтийн асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна Мөнгөн хадгаламжийн даатгалын хуулийг хэлэлцэнэ Х.Баттулга: Миний ярих сэдэв бол эдийн засгаа тэлэх асуудал Өтгөн яагаад хатдаг вэ, түүнээс хэрхэн сэргийлэх вэ Улаанбаатарт 27 хэм хүйтэн байна Ерөнхий сайд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөнд оролцоно Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслийг хэлэлцэнэ АНУ-ын Төрийн департментын туслахыг хүлээн авч уулзлаа Алессандра Амбросио: Мөрөөдөл, карьерээ одоохондоо орхиж чадахгүйн
Улаанбаатар -37°
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна
2017.7.15

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун болох төлөвтэй байна.

 

Тэрчлэн баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд гол ус бараадан амарч зугаалахдаа анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэл дагуулж байна.

 

Тухайлбал, долоодугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Пором” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /25 настай, эрэгтэй/, Хангал сумын харъяат иргэн Ч /17 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлага ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 33 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар нуурын усанд Орхон аймгийн харъяат иргэн М /23 настай, эмэгтэй/, Х /21 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 17:00 цагт ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20:05 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.

 

Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эрлийн ажиллагаа үргэлжилж байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 22, Даваа гараг