Клунигийн эхнэр эсэргүүцлийг үл тоон ажилдаа оржээ У. Хүрэлсүх биш бол... Өөр хэн гэж Төрийн албыг наймаалцаж, мөнгө босгодог хүн би биш Зочид буудалд гал гарч, хоёр хүн амиа алджээ 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв Улаанбаатар Хангарьд баг хэсгээ тэргүүллээ У.Хүрэлсүх+Ц.Нямдорж хоршил хамгийн супер нь МАН-ын бүлэг хуралдаж байна П.Орхон энэ онд оролцсон бүх тэмцээндээ босоо байна Трамп “Мариа” хар салхийг мангастай зүйрлэв Хорт утааг 80 хувь бууруулах боломжтой “Хоггүй хороо” аян нээлтээ хийлээ Диего Коста төрхөмдөө буцна Дэлхийн хэлээр эх орныхоо мэдээллийг хүргэх боломжтой боллоо Хуримын ёслолын ханш 759.000-869.000 төгрөг байна Мексикийн газар хөдлөлт 273 хүний аминд хүрчээ Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшихээ мэдэгдлээ Андре Вард зодог тайллаа Зөгийн балаар арьсаа цайруулцгаая “Дөл” цогцолбор тэмцээн болов
Улаанбаатар
Ерөнхийлөгчийн эдлэх ЭРХ
2017.7.15

 

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үндэсний их баяр наадмын өдрүүдтэй зэрэгцэн тангаргаа өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.  “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж Үндсэн хуулиндаа тунхагласан.

 

Шинэ Ерөнхийлөгч эдүгээ хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлж эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч нь:

 

  • Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бvхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь хvлээж аваагvй бол уг хууль, шийдвэр хvчин төгөлдөр хэвээр vлдэнэ;
  • Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшvvлсэн хvнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагvй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшvvлсэн хvнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшvvлж чадаагvй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшvvлсэн хvнийг Ерөнхий сайд - аар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах; (Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хvчингvй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан)
  • Өөрийн бvрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал тvvнд Ерөнхий сайд гарын vсэг зурснаар хvчин төгөлдөр болно;
  • Гадаад харилцаанд улсаа бvрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
  • Монгол Улсаас гадаад улсад суух бvрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргvvнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгvvлэн татах;
  • Монгол Улсад суух гадаад улсын бvрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргvvний итгэмжлэх, эгvvлэн татах жуух бичгийг хvлээн авах;
  • Улсын цол, цэргийн дээд цол хvртээх, одон, медалиар шагнах;
  • Уучлал vзvvлэх;
  • Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
  • Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын зөвлөлийг тэргvvлэх;
  • Бvх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
  • Үндсэн хуулийн хорин тавдугаар зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгvй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, тvvнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хvчингvй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагvй бол уул зарлиг хvчингvй болно.

 

Мөн Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хvчний ерөнхий командлагч байна.  Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард тvмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй. Хуулиар олгогдсон дээрх эрхүүдийг Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа эдлэх юм. 

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөснийхөө дараахан Ерөнхийлөгчийн тамгын газрын дараагаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилох хамгийн анхны зарлигаа гаргасан. Ирэх өдрүүдэд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд томилогдоно. Ерөнхийлөгчид хэн хэн зөвлөх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч  мэдлэг туршлагатай эрхмүүдийг зөвлөхөөр авах сурагтай. Ямартай ч  Ерөнхийлөгч Х.Баттулга эв нэгдлийг эрхэмлэн дээдлэхээ ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ  онцолсон билээ. 

Н.Энхлэн

Ерөнхийлөгчийн эдлэх ЭРХ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 22, Баасан гараг