Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -27°
”Эрдэнэт үйлдвэр” ачааны автомашин хандивлажээ
2017.7.16

Орхон  аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гал унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын газрын алба хаагчдад тусламж хүргэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар Булган аймагт хоёр, Сэлэнгэ аймагт найм,  Төв аймагт зургаан түймэр гарч байна. Уг түймрийг унтраах ажилд Орхон, Дархан, Сэлэнгэ, Булган, Дорноговь, Дундговь, Нийслэлийн Онцгой байдлын аврах ангиудаас 600 орчим алба хаагч ажиллаж байна. Эдгээрийн 30 нь Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бөгөөд тэд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраах ажиллагаанд оролцоод тав хонож байгаа аж. 

 

Аймгийн ОБГ-ын дэд дарга Д.Золжаргал хэлэхдээ “Түймэр унтрааж буй алба хаагчдын гурав хоногийн хүнс дууссан. Мөн гутал, бээлий, амны хаалт, даавуун хувцас, гар чийдэн, ус зөөвөрлөх савны хэрэгцээ маш их байна” гэсэн юм.

 

Иймд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут Онцгой комиссын гишүүдэд үүрэг даалгавар өгсөний дагуу лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, бээлий, цэвэр ус, бэлэн бүтээгдэхүүн их хэмжээгээр бэлтгэж, Зэвсэгт хүчний 186, 110-р ангиас түймэр унтраахад шаардлагатай багаж хэрэгслийг татан төвлөрүүллээ. Мөн маргааш буюу энэ сарын 17-оос аймгийн хэмжээнд амралт зугаалгаар явахыг хориглох, явсан тохиолдолд амралтын газарт амрах талаар захирамж гаргахаар боллоо. Түүнчлэн түймэрт ажиллаж буй алба хаагчдад туслах аян өрнүүлсэн залуучуудын цуглуулсан тусламжийн зүйлсийг дээр дурдсан зүйлстэй нэгтгэж  Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хүргэхээр замдаа гарлаа. Эдгээрийг хүргэхээр аймгийн Засаг дарга Д.Батлут, Орлогч С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс тус сумыг зорьсон юм.

 

Мөн уг ажилд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас ачааны автомашин, 100 литр шатахуун, цэвэр ус, хувцас хэрэглэл, ус зөөхөд зориулж 1 тоннын багтаамжтай 20 ширхэг савыг хандивлаж хамтран ажиллаж байна.

Erdenet.mn

”Эрдэнэт үйлдвэр” ачааны автомашин хандивлажээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг