МАН-ын XXVIII их хурал өндөрлөж байна АТГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандлаа Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа 850 сурагч “Иргэний андгай” өргөнө Тусгай хамгаалалттай газарт 60 мотоцикл өгнө Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Нас барсан цэргийн дотор эрхтнүүд алга болсон байжээ Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ
Улаанбаатар -23°
Нислэгийн хөдөлгөөн удирдагчид 4 сая төгрөг хандивлав
2017.7.16

20045640_457160614644742_5186606864014506486_o

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилтнууд Сэлэнгэ, Төв, Булган аймгийн нутгуудад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газар, түүний харъяа Аврах тусгай тусгай ангийн албан хаагчдад туслах, тэдэнд дутагдалтай багж, хэрэгсэл, хоол, хүнс авахад нь зориулж 4 сая төгрөгийн хандив цуглуулснаа өнөөдөр гардууллаа. Хандивыг Онцгой байдлын ерөнхий газрын харъяа, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, цэргийн гавъяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн Захирагч Д.Намсрайд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Захиргаа, хүний нөөцийн хэсгийн дарга Г.Эрдэнэтөгс, Монголын нислэгийн удирдагчдын холбооны тэргүүн Ё.Батнасан, Бүсийн ажиглалтын нислэгийн удирдагч Б.Бямбадорж нар гардуулсан юм.

 

Аврах тусгай ангийн алба хаагчид хүн, машин очиход бэрхшээлтэй, түймрийн хамгийн халуун цэгт шүхрээр бууж ажилладаг байна. 60 гаруй шүхэрчтэй Аврах тусгай ангийн 30-аад алба хаагч нь өнөөдрийн байдлаар /2017.07.16/ Сэлэнгэ аймгийн нутагт гарсан ойн хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа аж. Тэдгээрийн зарим нь 1 сар гаруй хугацаанд түймэртэй тэмцэж ажиллаж байгаа бол зарим нь гэртээ ч харилгүй тасралтгүй 27 хоног ажилласан гэдгийг Д.Намсрай захирагч хэллээ. Тиймээс хамтран ажилладаг, эрэн хайх, авран туслах олон улсын сургалтыг хамртан зохион байгуулж ирсэн төрийн байгууллагуудын нэг ИНЕГ-ын бүтцийн нэгж НХҮА-ны хамт олон өөрсдийн санаачлагаар хандив цуглуулж бидний ажилд тусалж байгаад гүнээ талархаж байна. Бид түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдад хамгийн түрүүнд юу шаардлагатай байгааг судалж шийдвэрлэхэд мөнгийг зарцуулах болно гэлээ.

 

Онцгой байдлын салбарт удаан ажилласан Д.Намсрай захирагчийн хувьд түймэр гарсны дараа их мөнгө, хөрөнгө зарцуулан, хүн, хүчийн чадлыг барж ажиллах биш, түймрийг бага дээр нь шуурхай унтраах чиглэлээр урдьчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг энэ үеэр дурдаж байсан. Тухайлбал, онцгой байдлын салбарт ашиглагдаж байгаа бага оврын агаарын 2 хөлгөө ашиглан агаарын тандалт, судалгааг байнга хийж байвал түймрийг мэргэжлийн хүмүүс эрт илрүүлж, тархалт бага дээр нь унтраах боломж бий гэдгийг хэлсэн. Гэвч улс тандалт, судалгаанд зарцуулах шатахууны мөнгө, хөрөнгийг шийдэж өгдөггүйгээс ой, хээрийн түймэр тархсаны дараах арга хэмжээнд төсвийн мөнгө ихээр зарцуулахад хүрч байна гэлээ. Түүнчлэн онцгой байдлын салбарт хувийн хэвшлийн агаарын хөлгийг ашиглах боломжийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр Зам тээврийн хөгжлийн яам, ИНЕГ-ын зүгээс бодлогоор ажиллаж дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа хэллээ.

 

Нийслэл хоттой ойр Төв, Сэлэнгэ аймгуудад гарсан түймрийн утааны улмаас олон улсын зарим нислэг саатахад хүрч буй. Тиймээс Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны хамт олон ой, хээрт дэгдсэн түймрийг даруй унтраах, түймрийн голомтод өдөр, шөнөгүй ажиллаж буй онцгой байдлын салбарын албан хаагчдад туслах зорилгоор хандив цуглуулхыг нисэхийн салбарынхандаа мөн уриалж байна.

Эх сурвалж: ИНЕГ

Нислэгийн хөдөлгөөн удирдагчид 4 сая төгрөг хандивлав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 24, Баасан гараг