Жолооч нарын анхааралд Жиммэр Фрэдитт нэрийн пүүзтэй боллоо Хотын парламентыг хэн тэргүүлэх вэ Монгол, Якутын бөхчүүд халз барилдана 1500 хүүхэд шинэ сургуультай боллоо ЭЗ-ийн хамтын ажиллагааны Хүрээлэн бүрэн эрхт ОУБ боллоо Ургацын 48 хувийг алдаж магадгүй Бяцхан Rapper Д.Номинжингийн шинэ бүтээл Ц.Дашдоржийн 60 тэрбумын задаргаа Шонхор шувууг байгальд нь эргүүлэн тавилаа Түрээслэгч иргэдийн эрх зөрчигдөж байна Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль шинэ байрандаа орлоо Танд И-баримт хэвлэхэд асуудал тулгарч байна уу Ерөнхийлөгч Италийн Элчин сайдтай уулзлаа Тамирчин бүсгүй хандив цуглуулж байна Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замын газрыг бүрэн чөлөөллөө Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүллээ Ерөнхийлөгч Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав Г.Баасан даргын бухимдал
Улаанбаатар
Хуульзүйн салбарынхан нэг өдрийн цалингаа хандивлана
2017.7.16

Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан өнөөдөр ХЗДХ-ийн сайд шуурхай хуралдаан зохион байгууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн удирдлагуудад ой хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

 

Тухайлбал цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 машин механизм, техник хэрэгслээр түймэр унтраах ажилд шуурхай дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна. 

 

Мөн ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан албан хаагч эх орноо гал түймрийн аюулаас аврах үйлсэд зориулж бүтэн нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Түүнчлэн ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газрууд түймэр унтраах ажилд оролцож байгаа хүмүүст нэн шаардлагатай 10000 ширхэг брезентен бээлийг яаралтай үйлдвэрлэж нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Тэрчлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс гал түймэртэй тэмцэж буй алба хаагчид болон иргэдийг түлэгдэж угаартах ,бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үүднээс Эмнэлгийн 5 шуурхай бүлэг газар дээр нь томилон ажиллуулахаар илгээлээ.

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нийт нутгаар зуншлага гандуу болж, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс улсын хэмжээнд цагдаа болон байгаль орчны байцаагчдын хамтарсан байнгын хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, хилийн зурваст зорчих, аялал жуулчлал хийхийг түр хугацаанд хязгаарлах, түймэр тавьсан этгээдүүдийг олж илрүүлэн хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх ажилд онцгой анхаарал хандуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

Эх сурвалж: ХЗДХЯ

Хуульзүйн салбарынхан нэг өдрийн цалингаа хандивлана
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 22, Баасан гараг