Энхийг сахиулагчдын үйл хэрэг хөгжин бэхжих болтугай Төвийн бүсийн хурдан морины уралдаан болно Иргэдийн хандивыг техник худалдан авахад зарцуулах нь зүйтэй 683 сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ Өвөрхангай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй орчинг хөгжүүлнэ Жемборид оролцогчдод эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангана Мориноос унаж бэртсэн хүүг ГССҮТ-д авчирлаа Улаанбаатарт 27 хэм дулаан байна Бизнес эхлүүлэхэд сайн Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай албан тоот илгээв Монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа Хакухо дээд амжилт тогтоолоо А.Цогцэцэг сайдаас хүнд бэртсэн унаач хүүд туслахыг хүсэв Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаана Байцаагч нарт эрх зүйн мэдлэг олгох, сургалт явуулж байна Ц.Содномдоржид дэд хурандаа цол олгов Тай Лаусон Хятадад тоглох уу Мексик тэмцээнийг үргэлжлүүлж, Гондурас гэртээ харилаа Нийслэлд гэмт хэргийн гаралт 17.5 хувиар буурчээ
Улаанбаатар 24°
Архины шил түймэр дэгдээдгийг мэдэх үү
2017.7.17

Улсын баяр наадмаа өндөрлүүлээд л монгол түмэн улсын хэмжээнд 20 гаруй түймэр дэгдсэн муу мэдээтэй, цээж хорсгосон гашуун утаатай өглөөг угтах боллоо.

 

Эх орныхоо байгаль дэлхийд санаа зовнисон хэсэг залуус “Гал сөнөөгчдөд туслах групп” фэйсбүүк хуудсыг нээн, олноор нэгдэж, ОБЕГ-ын гал сөнөөгчдөд туслах, түймэр унтраах ажилд гар бие оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Харин ОБЕГ-ын зүгээс иргэдийнхээ амь насыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор түймрийн голомтод очихыг хориглож, сэтгэлийн хөөрлөөр амь насаа эрсдэлд учруулахгүй байхыг зөвлөж буй.

 

Тэгсэн ч “Явна аа” гээд Сүхбаатарын талбай дээр олноор цугларсан залуусыг буцааж чадалгүй хоол хүнс, хувцас хэрэглэл дөхүүлэх, ус зөөлгөх ажилд дайчилсан. Галын голомтод очсон зарим нэг нь гал сөнөөгчдөд “сэгсийсэн” цуйван сэгсрээд өгч байхад хэсэг нь зураг бичлэг хийж байгаад буцна лээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэсэн ч монголчууд хүнд, хэцүү цаг үед нэгдэж чадаж байгаа нь сайхан юм. Түймрийн голомтод очсон хэдийг тавчиг, нимгэн майктай, түймэр унтраах багаж хэрэгсэлгүй явсан гэж шүүмжилж л байна. Гэвч “унтраахсан” гэхээс дотроо “асч” тэнд очсон нь лавтай. Тэгээд гал түймэртэй улаан гараараа тэмцэж байгаа гал сөнөөгчдийг хараад байгальд хог хаядаг байдлыг тэвшихээргүй сэтгэгдэлтэй үлдсэн биз.

 

Гал гэдэг санаанд багтдаг эд биш. Салхи ширүүсэх төдийд гал түймрийн чиг өөрчлөгдөж хоромхон зуур хүний амь нас эрсдэх, адаглаад угаартах, түлэгдэх аюултай. Ой шатах хэцүү ч нүдэн дээр хүн гэмтэх бүр хэцүү шүү дээ. Тиймээс нэгдсэн удирдлагаар л ажиллахгүй бол түймэр унтраана гэдэг шүдэнз үлээхтэй адилгүй.

 

Иргэдийн нээсэн хандивын дансанд 30 гаруй сая төгрөг цугларсан гэнэ. Энэ мөнгөн дээр төрөөс жаахан хөрөнгө нэмчихвэл ОХУ-аас  түр “гуйж” хэрэглэж байгаа “МИ 8” онгоцыг нь бүр худалдаад авчихаж дөнгөнө гэж залуус үзэж байна. Гэвч онгоц авлаа гээд түүнийг хэрэглэж, ашиглах орчин нөхцөл нь манайд бүрдсэн билүү гэдгийг бас л бодолцох учиртай. Онгоц авах ажлыг албаныхан судалж байгаа. Тиймээс монголын ард түмэн түймэр унтраана гэж хөл нүцгэн таваргалгүй, онгоц авна гэж хийрхэлгүй тайван л баймаар. Мэргэжлийн байгууллагууд ажлаа хийнэ. Төр зохих шийдвэрээ гаргана. Харин иргэн бид хогоо хаяхгүй, ил задгай гал түлсэн бол түүнийгээ унтрааж хэвшье.

 

Ассан түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсныг холбогдох албаныхан мэдээлсэн. Гал унтраах ажилд оролцохоор очсон залуус лав тамхиа бүрэн унтрааж хэвших биз. Энэ л иргэдээс онцгойгийн алба хаагчдад үзүүлж буй том хувь нэмэр.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголчуудын нэг засардаггүй зан хогоо ил задгай хаядаг явдал. Байгалийн сайханд амарч зугаалсан бол архины шилээ уутлаад авч явж сурмаар, татсан тамхиа бүрэн унтрааж дадмаар байгаа юм. Таны ой дунд орхиод явсан архины шил наранд халж, шаталт үүсгэдэг. Улмаар түймэр дэгдэх шалтгаан болдог гэдгийг ухамсарламаар байна.

 

Ерөнхий боловсролын сургуульд байхдаа физикийн хичээлд дээр нарны туяа ашиглан шилний хагархайгаар хуурай өвс ноцоодог байсныг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй нэгэн адил жалга, ойн цоорхой, голын эрэг дагуу хэдэн арваар нь хаяж орхисон архи, шар айрагны шил их үдийн наранд халж, ойн түймэр гарах нөхцөл болдог байна.

 

Сүүлийн үед "Би байгальд хог хаядаггүй” гэх дуудлага эхлүүлж, сайхан байгальд авхуулсан зургаа фэйсбүүк хуудсандаа нийтлэх болж. Үүнийхээ оронд уусан архины шилээ аваад  явчихаж сурвал үг, үйлдэл хоёр  яв цав таардаг, зөв хүн байхын эхлэл болох юм.

 

Г.Тэгшсүрэн

Архины шил түймэр дэгдээдгийг мэдэх үү
Shuud.mn
сонин хачин
2017 оны 7-р сарын 23, Ням гараг