Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ Британи залуу Обамагийн охины сэтгэлийг булаажээ ЖДБ нь ДНБ-ий 20 хувь, ажиллах хүчний 70 хувийг бүрдүүлж байна Хүн амины хэрэгтэнд насаар нь хорих ял оноолоо Гаалын албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжив “Мөнхөд дуурсах аялгуу” Улсын Филармонид Мугабэгүй Зимбабве улс илүү хөгжинө Онцгойгийнхон 2017 оны ажлаа дүгнэж байна Охидыг айлган сүрдүүлсэн хэрэгтэнд ял оноолоо Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа ажилтай танилцлаа
Улаанбаатар -15°
Дөрвөн түймрийг цурманд оруулаад байна
2017.7.17

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна.

 

Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчид багийн Гүнжийн даваа гэдэг газар гарсан түймрийг өчигдөр буюу энэ сарын 16-нд бүрэн унтрааж “Хандгай нуруу” ойн нөхөрлөлд хүлээлгэн өгсөн.

 

Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цацралтын ам, Цогт-Өндөр багийн “Мухар”, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газруудад гарсан гурван түймэр, Булган аймгийн Гурванбулаг сумын “Усны ам” гэдэг газар гарсан нэг түймэр, нийт дөрвөн түймрийг цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын түймрийн голомтод 0.9 мм хур тунадас 01:00 цаг, Хүдэр суманд 0.3 мм хур тунадас 20 минут, Мандал суманд 4 мм хур тунадас 20 минут, Төв аймгийн Батсүмбэр суманд 0.5 мм хур тунадас 20 минут, Эрдэнэ суманд 0.9 мм хур тунадас 20 минут, Булан аймгийн Сэлэнгэ суманд 0.7 мм хур тунадас 01.00 цаг, Гурванбулаг суманд 1 мм хур тунадас 20 минут тус тус орсон байна. Мөн хангайн уулархаг бүс нутгаар 2017.07.17-ны хур тунадас орох төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дөрвөн түймрийг цурманд оруулаад байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гараг