Клунигийн эхнэр эсэргүүцлийг үл тоон ажилдаа оржээ У. Хүрэлсүх биш бол... Өөр хэн гэж Төрийн албыг наймаалцаж, мөнгө босгодог хүн би биш Зочид буудалд гал гарч, хоёр хүн амиа алджээ 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв Улаанбаатар Хангарьд баг хэсгээ тэргүүллээ У.Хүрэлсүх+Ц.Нямдорж хоршил хамгийн супер нь МАН-ын бүлэг хуралдаж байна П.Орхон энэ онд оролцсон бүх тэмцээндээ босоо байна Трамп “Мариа” хар салхийг мангастай зүйрлэв Хорт утааг 80 хувь бууруулах боломжтой “Хоггүй хороо” аян нээлтээ хийлээ Диего Коста төрхөмдөө буцна Дэлхийн хэлээр эх орныхоо мэдээллийг хүргэх боломжтой боллоо Хуримын ёслолын ханш 759.000-869.000 төгрөг байна Мексикийн газар хөдлөлт 273 хүний аминд хүрчээ Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшихээ мэдэгдлээ Андре Вард зодог тайллаа Зөгийн балаар арьсаа цайруулцгаая “Дөл” цогцолбор тэмцээн болов
Улаанбаатар
Онцгойгийнхон улаан гал руу орж, бид нурангийг захлах ч эрсдэлтэй
2017.7.17

 

Долдугаар сарын 14-15-нд шилжих шөнө   цонхоор  утаа орж ирэн хоолой гашуун оргиулж, ер унтуулсангүй.  Ойролцоогоор  дөнгөж шөнийн 02:00 цаг болжээ.  Нойр нэгэнт хулжсан тул гар  утсаараа оролдон,  дэмий л фэйсбүүкээ “ухаж” суутал  “гал түймэр гарч, унтраахад хүч хүрэлцэхгүй, дийлдэхгүй, цаашлаад улам нэмэгдэж байгаа талаар найзынхаа постыг олж харав.

 

Тэрбээр онцгой байдлынханд ядаж усыг нь зөөж өгөхөд туслах сайн дурын баг бүрдүүлж яг одоо Төв аймгийн Батсүмбэр сум руу чиглэх хүн байна уу? гэсэн пост бичсэнээр миний гал түймрийг унтраахаар зорьсон  аялал  эхэлсэн юм. Ингээд “Гал сөнөөгчдөд туслах групп”-ээс  нэг нэгнээ үл таних  8 залуу бүрдэж, үүрийн 06.00 цагт хотоос гарлаа.  Замаараа бид барилгын ажил явагдаж байсан газраас 4 хүрз, нэг тоннын ёмкуст аван  машиндаа ачсан юм.

 

Ингээд өглөө 08:00 цагийн үед Батсүмбэр сумын нутагт ирэхэд сумын нутаг дэвсгэр тэр чигтээ утаа суунагласан байдалтай угтав. Бид  сумын Засаг даргын  Тамгын газар дээр очиж чиглэл авлаа. Тэнд 7-9 газар түймэр ассан, түймрийн голомт байгаа гэсэн мэдээлэлтэйгээр очсон. Ингээд сумаас бидэнд туслуулахаар гаргаж өгсөн хүнийг машиндаа суулгаад Батсүмбэр сумын Тавантолгой гэдэг газарт хүрлээ.

 

Энэ үед цаг өглөөний 10:00 өнгөрч байв. Биднийг очиход онцгой байдлын аврах ангийн залуус шөнөжин түймэр унтрааж, нойргүй ажиллажээ.  Тэд “Энүүхэн хэсэгт ямар ч гэсэн түймрийг хориглож чадлаа. Машин маань усанд явсан учраас энэ хооронд багахан амсхийе” гэсээр угтсан юм. Бидний  замд ус авахаар явсан машин тааралдсан.  Ус авах газар нь  түймэртэй хэсгийн голомтоос талдаа 10 гаран км, зам харгуй хэцүү. Тиймээс  нэмээд манай машин цуг явсан тул ирэх арай болоогүй гэдгийг мэдэж байв.

 

Ингээд түймрийн газартай танилцаж, нөгөө талаас гэрийнхэндээ хэл дуулгах гэж би утасны сүлжээ ордог багахан өндөрлөгт гарав. Тавантолгойн хойд талын харагдаж байгаа хар хэсэг дөнгөж энэ түймрийн зах нь ажээ. Энд тэндгүй хөрсний доороос утаа суунаглаж, нилээн гүн хэсэгрүүгээ улаан гал дүрэлзэн асч байв. Утсаар яриад бууж ирэх хооронд нурман дээр гишгэсэн муу кейт маань халуу дүйгэж  байлаа. Ингээд бууж явтал манай машин, онцгой байдлын машины араас ирж яваа харагдав. Бид шалавхан нуруундаа ус дүүргээд зах хэсгээр нь хөвдөөрөө утаа суунаглуулан уугиж байгаа нурам болсон хэсгийг цааш шилжихээс хамгаалахаар хоёр хоёроороо захлан явав. Онцгой байдлын арав хүрэхгүй залуу 4 хоногийн өмнө энд иржээ.  Урд шөнөжин ажиллаж,  түймрийн  энэ хэсгийг тогтоосон байв.

 

Үүнтэй залгах малчид хадлангийн талбайн  цаад талдаа өөрсдөө ч орохоос халшрам гал  ид дүрэлзэж байгааг онцгой байдлынхан  мэдэгдээд,  биднийг орохыг хориглож үүрэгдэв. Хэдийгээр бид  түймрийн нурангийн захаар нь явж байсан ч   мөн  л эрсдэл ихтэй ажээ. Энд тэндгүй шатаж буй мод дээрээс нуран унаж,  золтой л даруулчихсангүй. Үүнээс улбаалан туслах гэж ирсэн биш гай болчихгүйхэн шиг буцах бодол нэн түрүүн толгойд буусан юм. Газрын хөрс дээрээ унтарсан мэт боловч доогуураа ургамлын хөвд, үндсээр дамжин нүүж байгаа нь нүднээ илт байлаа. Нэг тонн ус энэ том газарт хаанаа ч хүрсэнгүй. Мөн бидний хоёр модон иштэй хүрз ганцхан цагийн дотор хугарч орхив.

 

Мөн захаас нь багахан л гүнийг чиглэн алхахад биеийг цул утаа бүрхэн, уруул тэр доороо хатаж, хөл доороосоо халуу дүйгэх нь мэдрэгдэж байв. Ингээд  дахин ус ирэхэд бид усаа аль болох ариг гамтай хэрэглэж сурсан байлаа. Энэ удаад дүрэлзэж байгаа хэсэг рүү биш, арц лугаа адил цэнхэр утаа суунаглаж буй газрыг ухаж хөрсөөр явж байгаа зах хэсгийн тархалтыг зогсооход  анхаарлаа хандуулах ёстойг ойлгов.

 

 

Онцгойгийн  залуус харин улаан галруу орох ажээ. Тэд суунагласан утаан дунд хэдхэн алхаад бараа харагдахаа больж, хоёр цаг гарны дараа нүүр нүдгүй хар хөө тортог болсон бууж ирнэ. Тэдэнд амрах цаг хомс юм. Ердөө машинаа усанд явсан хойгуур л цайлж, 30 минут дугхийнэ. Бид өөрсдөө цэвэр усны нөөц багатай байсан, гал унтраахаар миний үеийн нэг залуу, Дархан Гарьд багийн дасгалжуулагч Ижилболд, мөн ШУТИС-ийн хоёр оюутан болон миний бие  нийлсэн 5 хүн  ирсэн.

 

Бидний хоёр нь усанд явна.  Ингээд өдөржин амсхийх завгүй галтай тэмцсээр оройн 17.00 цагийн үед бид хотыг зорихоор болов.  Гэтэл ид шидийн гэмээр үйл явдал өрнөв.

 

Улаанбаатар хотоос Батсүмбэр сумыг зорих машины цуваа тасрахгүй ажээ. Сураг сонсвол өглөө гарах үед  50 хүнтэй байсан фэйсбүүк групп өдгөө 50000 хүнтэй болжээ. Иргэд Сүхбаатарын талбай дээрээс 16.00 цагийн үед нэгдсэн байдлаар наашаа хөдөлсөн байна. Энэ цуваа 50 машин хуваагдан суусан 200 гаран хүн байгаа аж. Гэхдээ зарим нэгэн нь түймрийн гал унтраахаар яваагаа    “жаргалын орон”-д очих гэж байна эндүүрсэн бололтой.   Углааш, богино өмд, ханцуйгүй цамцтай харагдсан.  Түймэр унтраахад бэлтгэлтгүй гар хоосон ирсэн хүмүүс бусдад  тус биш ус болчихоор дэм үгүй.

 

Ингээд хотод оройн 20.00 цаг өнгөрч байхад орж ирлээ.  Сүхбаатарын  талбай дээр цугларсан группийн гишүүдэд бодит байдлыг мэдэгдээд гэртээ харив.

 

Түймэртэй  газар хувийн бэлтгэлд хэрэгтэй гутал, амны хаалт, нөөцийн цэвэр усгүй, багаж зэвсэг муу байсан учраас гэрт ирснээс хойш хоёр хоног цээжнээс утаа амтагдсан цэр гарч, хий ханиалгах энүүхэнд. Дээр нь гутал маань ул хэсгээсээ түлэгдэж, хайлжээ.

 

Тиймээс цаашдаа байгалийн гэнэтийн аюул, хүний болгооомжгүй үйлдлээс гарсан түймрийг унтраахаар явахдаа иргэн хүн  хувийн бэлтгэл сайтар хангаж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө аваарай гэж уриалмаар байна.

 

Аливаад сэтгэл хөөрлөөр хандаж, түймэр унтраах ажилд гар бие оролцох бус гар утсаараа оролдон, зураг дарж, пост бичиж сэлгүүцэх нь тэнд ажиллаж байгаа бусдынхаа тамир, нервийг давхар барахын нэмэр.  

 

Гал түймрийн уршиг өвөл гарах байхдаа гэж замын турш бодож явлаа. Иргэд хадлангаа  хаддаг тэдгээр уулнаас бусад хэсэг нь ихэнхи нь намар адил шав шар байсан.  Хүний болгоомжгүй үйлдлээс гарсан түймрийн аюулын хохирлын хэмжээг таашгүй, албаныхан ямар нэг тооцоо судалгаа гаргаж ирэх байх.

 

Хувийн бэлтгэл тааруу ч гэсэн сэтгэлээрээ унтраалцах гэж байгаа хүмүүс  онцгойгийнхны заавар зөвлөгөөг сайн дагах хэрэгтэй. Энэ нь тэдэнд үзүүлэх   хамгийн том тус юм.

 

Б.Энх-Амгалан

Онцгойгийнхон улаан гал руу орж, бид нурангийг захлах ч эрсдэлтэй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 22, Баасан гараг