З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ Британи залуу Обамагийн охины сэтгэлийг булаажээ ЖДБ нь ДНБ-ий 20 хувь, ажиллах хүчний 70 хувийг бүрдүүлж байна Хүн амины хэрэгтэнд насаар нь хорих ял оноолоо Гаалын албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжив “Мөнхөд дуурсах аялгуу” Улсын Филармонид Мугабэгүй Зимбабве улс илүү хөгжинө Онцгойгийнхон 2017 оны ажлаа дүгнэж байна Охидыг айлган сүрдүүлсэн хэрэгтэнд ял оноолоо Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа ажилтай танилцлаа Зээлийн хүүгээ бууруулж, тавигдах шалгуураа намсгах уу
Улаанбаатар -15°
Хандивын мөнгийг нисдэг тэрэгтэй болоход зарцуулна
2017.7.17

Улсын хэмжээнд долоодугаар сарын 8-наас хойш 22 түймэр асч байснаас Онцгой байдлын алба хаагчид 7 түймрийг цурманд оруулж 14 түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл хийлээ.

 

ОБЕГ-ын хандивын дансанд 229 сая төгрөг цугларчээ

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Олон нийтийн цахим сүлжээнд иргэд нэгдэж “Гал сөнөөгчдөд туслах групп” байгуулан Сүхбаатарын талбай дээр цуглан галын голомт руу явж, гал түймрийг унтраахад гар бие оролцох хүсэлтийг ОБЕГ-т тавьсан. арин ОБЕГ-ын зүгээс иргэдийнхээ амь насыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор түймрийн голомтод очихыг хориглосон.

 

Өнөөдрийн байдлаар 7 түймрийг цурманд оруулан тогтоосон бөгөөд үлдсэн 14 түймрийг бүрэн хяналтад авч, гүйцэд унтраах боломж бүрдсэн болохыг Онцгой байдлын албанаас мэдээллээ. Хэт халалтын улмаас түймрийн утаа Улаанбаатар хот руу орж ирж иргэдийн санааг зовоож байсан. Гэвч өнөөдрийн байдлаар түймрийг бүрэн унтраах бололцоотой болсон тул ОБЕГ-аас хандив тусламж үзүүлсэн ард иргэдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж, сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөлөө.

 

“Гал сөнөөгчдөд туслах групп”-ээс онцгой байдлын алба хаагчдад тусламж үзүүлэхээр хандивын данс нээсэн. Уг дансанд 30 гаруй сая төгрөг цугласан болохыг мэдээлж байсан. Энэ талаар УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр “Энэ сарын 15-нд Сүхбаатарын талбай дээр цугларсан хүмүүс гутал, хувцас, ундаа ус зэрэг бүтээгдэхүүний хандив цуглуулж өгсөн. Тэдний хандивыг түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдын байрлаж буй галын шугам руу хувиарлан явуулж байгаа. Мөн 30 гаруй сая төгрөгийн хандив цугласан. Уг мөнгийг ОБЕГ-д хүлээлгэн өгөх тухай хэлж байсан ч одоогоор өгөөгүй байна. Бидэндтэй холбогдолгүй хандивын данс нээсэн байсан. Тиймээс энэ талаар бидэнд тодорхой мэдээлэл алга. Ард иргэдийг болгоомжтой байж зөв хүнд хандивлаарай гэж хэлэх байна” хэмээв.

 

Иргэдийн хүсэлтээр ОБЕГ-аас албан ёсны хандивын дансыг зарласан. Уг дансанд одоогоор нийт 84 иргэний 32 сая 471 мянган төгрөг, 34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн 197 сая 367 мянга, нийт 229 сая 839 сая төгрөгийн мөнгөн хандив цугларчээ. Мөн цэвэр ус ундаа гутал хувцас багаж хэрэгсэл, явуулын эмийн сан, талх боов зэрэг хандив тусламжыг иргэд үзүүлсээр байгаа аж.  

 

22 пуужин хөөргөн үүлэнд нөлөөлж, бороо оруулсан

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын онцгой комисс өчигдөр /2017.07.16/ хуралдсан. Хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх үүлэнд зориудаар нөлөөлөх үүрэг өгснөөр 22 пуужин харваж, үүлэнд нөлөөлөн бороо оруулжээ. Энэ нь түймэртэй газар нутагт бороо үргэлжлэн ороход тус нэмэр болсон гэдгийг албаныхан хэлж байна.

 

Түймрийн нөхцөл байдал хүндэрсэн долоодугаар сарын 15-ны өдөр ОХУ-аас агаарын дэмжлэг авах хүсэлт тавьсан. ОХУ-аас дэмжлэг үзүүлэхэд бэлэн  гэдэг хариу ирүүлсэн ч манай улсын онцгой байдлын албанаас цаг уурын тааламжтай байдлыг хараад эцсийн байдлаар хариу өгнө гэдэг хариуг Онцгой байдлын алба руу явуулжээ. ОХУ-аас онгоц ирүүлсэн тохиолдолд онгоцоо нисгэгчийн хамт илгээнэ. Мөн Онцгой байдлын байгууллагад зайлшгүй нисдэг тэрэг хэрэгтэй. Тиймээс ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар хандивын дансанд цугларсан бэлэн мөнгө, хандивын хөрөнгийг нисэх нэгжтэй болгох ажилд зарцуулах чиг баримжаатай байгаа. Онцгой байдлын алба онгоц шинээр худалдаж авсан тохиолдолд бэлтгэгдсэн олон нисгэгч байгаа гэдгийг ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Г.Ариунбуян хэллээ.

 

Олон нийтийн цахим сүлжээгээр сайн дураараа түймэр унтраахаар галын голомт руу явсан хүмүүст мөнгөн урамшуулал олгох тухай мэдээлэл тархсан. Энэ талаар “Ард иргэдийг ОБЕГ-аас албан ёсны зохион байгуулалттайгаар түймэр рүү явуулсан тохиолдол байхгүй. Албан ёсоор зохион байгуулсан бол урамшуулал өгнө. Урамшуулал олгох шийдвэр одоогоор гараагүй байна” хэмээлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд он гарсаар 146 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Үүний 90 орчим хувийг бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн ч долоодугаар сарын 8-наас хойш дахин 20 гаруй түймэр гарчээ. Түймэр ассан бүх цэгт орон нутгийн иргэд, алба хаагчид ажиллаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Хандивын мөнгийг нисдэг тэрэгтэй болоход зарцуулна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гараг