Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ Британи залуу Обамагийн охины сэтгэлийг булаажээ ЖДБ нь ДНБ-ий 20 хувь, ажиллах хүчний 70 хувийг бүрдүүлж байна Хүн амины хэрэгтэнд насаар нь хорих ял оноолоо Гаалын албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэхийг дэмжив “Мөнхөд дуурсах аялгуу” Улсын Филармонид Мугабэгүй Зимбабве улс илүү хөгжинө Онцгойгийнхон 2017 оны ажлаа дүгнэж байна Охидыг айлган сүрдүүлсэн хэрэгтэнд ял оноолоо Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа ажилтай танилцлаа Зээлийн хүүгээ бууруулж, тавигдах шалгуураа намсгах уу Путин: Сири дэх цэргийн ажиллагаа дууссан
Улаанбаатар -15°
8 байршилд хог хаягдал түр хадгалах савтай боллоо
2017.7.17

 

Туул голын эрэг орчмын ил задгай хог хаягдлыг багасгаж, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хог хаягдал түр хадгалах сав хийж суурилуулах сайн дурын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Солонгос улсын KOICA Олон Улсын байгууллага хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

 

Уг ажлын хүрээнд одоогийн байдлаар найман байршилд нийт 16 ширхэг хог хаягдал түр хадгалах савыг суурилуулаад байна. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянзүрхийн гүүрний зүүн, баруун хэсэгт  хог ангилан хаях зориулалт бүхий савыг эхний ээлжинд байршуулаад байгаа юм.

 

Харин дээрх савнуудын арчлалт хамгаалалт болон хог тээврийн асуудлыг Баянзүрх дүүргийн  Нийтлэг үйлчилгээний газар-4 хариуцан ажиллахаар боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

8 байршилд хог хаягдал түр хадгалах савтай боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гараг