Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ Шилдэг хэсгийн төлөөлөгчийг “УАЗ-469” машинаар шагналаа Путин, Трамп нар Пхеньяны асуудлаар утсаар ярилцжээ “Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо
Улаанбаатар -23°
С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олголоо
2017.8.2

Гэрэл зургийг mpa.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Олимпийн Хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон.

 

Хөдөлмөрийн баатар цолыг дөнгөж сая /2017.08.02/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Есөн хөлт танхимд гардууллаа.

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохоор Асашёорюү Д.Дагвадорж нарын спортын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

 

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан МУГТ С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгож буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцоллоо.

 

МУГТ С.Батцэцэг гадаадад бэлтгэл хийж байгаа тул түүнийг эх орондоо хүрэлцэн ирмэгц нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь гардуулан өгөхөөр тов зарлаад байсан. Тэрбээр өчигдөр эх орондоо иржээ.

 

Г.Тэгшсүрэн

 

С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олголоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг