Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
Сумын Засаг даргад шалгуур тавья
2017.8.7

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон нийтийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.  Хэлэлцүүлэг бүсчилсан хэлбэрээр гурван шатлалтай явагдах юм. Хэлэлцүүлгийн эхний шат долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 13-ны хооронд Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Хэнтий,  Дорнод,  Сүхбаатарт явагдаж байна.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх,  Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах,  Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн 6 үндсэн хүрээг хамарч байгаа.

 

Төсөл хэлэлцүүлэгч баг багцалсан зургаан сэдвээр тус бүр танилцуулга хийж,  иргэдийн асуусан асуултад  тайлбар өгч байгаа юм.  Олон нийтин хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг оролцогсдын дийлэнх нь дэмжжээ.   Хэлэлцүүлгээр  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн болон Засаг захиргааны  нэгж, тэр дундаа сум, дүүрэг, багийн Засаг даргын томилгооны асуудалд иргэд  түлхүү анхаарсан харагдана. 

 

Хэлэлцүүлгээр хуулийн төсөл дэх Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах, Засгийн газар үндсэн чиг үүргийн 5 яамтай байх, Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох, УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулах гэсэн заалт иргэдийн дэмжлэгийг авсан байна.  

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэж заасан. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад: Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ гэж заасан байдаг. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн Л.Аваадорж “Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагаанд хэт их оролцдог, чиглэл өгдөг байдал хэрээс хэтэрсэн. Энэ байдлыг засч, чиглэл өгдөг эрхийг хасах нь зөв” гэсэн саналаа илэрхийлжээ. 

 

"Засаг захиргааны нэгийн тухайд аймгийн төвд сумын статус байх шаардлагагүй.  зөвхөн орон нутгийн статустай хот гэж байгаад захирагчийн ажлын алба байвал зохистой. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд тухайн шатны Хурлын төлөөлөгчийн 10 хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байж болно" гэсэн саналыг иргэд гаргасан байна.

 

Цаашлаад  сумын Засаг даргыг заалнаас буюу ард иргэдийн дундаас сонгууль ажил явуулах, мөн багийн Засаг даргыг томилоход тодорхой хэмжээний шалгуур тавьдаг байх хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаа аж.

 

Хэлэлцүүлгийн явцад  Засгийн газрын бүтцийн тухайд үндсэн чиг үүргийн  яаманд Хөдөө аж ахуйн яамыг нэмж оруулах шаардлагатай учир нь Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь мал аж ахуй, мал сүрэг юм гэсэн санал ч гарсан байна. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар үндсэн чиг үүргийн яаманд ГХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, БОАЖЯ тус тус хамрагддаг.

 

Ер нь хэлэлцүүлэгт оролцогчдын  олонх нь  Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлдөг байх нь зөв хэмээн үзэж, харин баг, хороо, тосгоны Засаг даргыг хот болон сум, дүүргийн Засаг дарга томилдог байх нь буруу гэсэн саналтай байсан байна.

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон нийтийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өнөөдрөөс буюу  наймдугаар сарын 7-21-д Ховд, Баян-Өлгий, Увс,  Төв, Өвөрхангай, Өмнөговьд, наймдугаар сарын 4-27-нд Булган, Архангай, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймагт тус тус  бүсчилсэн хэлбэрээр явагдах юм.

Н.Энхлэн 

Сумын Засаг даргад шалгуур тавья
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг