“Ройтерс” агентлагийн сэтгүүлчдийг баривчилжээ Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ Монгол хүүхдүүд 20 алт, 33 мөнгөн цом хүртлээ Эцгийнхээ таалал төгссөн өдөр цөмийн туршилт хийж магадгүй Монгол Улсын хэмжээнд 64375 залуус иргэний үнэмлэхээ гардан авлаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа Сальма Хайек: Харви Вайнштейн надад бэлгийн дарамт үзүүлж байсан Монголын хүмүүнлэгийн шилдэг үйлстэн тодорно Циркийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн шагнал олгоно Төрийн аудит тэдний зэвсэг биш Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өрх толгойлсон эх, эцэгт 240 мянган төгрөгийн тэтгэмж олгоно Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна Б.Хурцын асуудлаар 8 иргэний гомдлыг судалж байна Ходоод шархалсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хоолой идээлж, өвдсөн үед хэрхэх вэ Оны шилдэг гэрэл зураг тодорлоо Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барилаа ЗХЖШ-ын удирдлагууд генералууддаа хүндэтгэл үзүүллээ 248 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ
Улаанбаатар -30°
Визийн нөхцөлийг хөнгөвчлөх санал илэрхийлэв
2017.8.7
 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И Хэ Чан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Ноён И Хэ Чан, есөн жилийн дараа ирэхэд Монгол Улс ч, манай хоёр улсын харилцаа ч маш их хөгжсөн байна гээд энэ удаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг түлхүү сонирхож буйгаа онцоллоо.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг нь хөдөө аж ахуй юм гээд энэ чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахад болон Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дурдлаа. БНСУ-д саяхан болсон сонгуулиар Ардчилсан нам ялж, эрх баригч хүчин болсонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргэж, хоёрын талын тохирсон зарим ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Тухайлбал, одоо ажлын хэсгийн хамтарсан судалгааны төвшинд байгаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хурдхан байгуулбал манай хоёр улсын харилцаа илүү хөгжих боломжтойг Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн БНСУ-ын тал манай улсад 500 сая долларын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрлэсэн байгаа, энэ зээлээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналаа манай тал удахгүй явуулах учир зээлийн хэлэлцээрийг ойрын үед тохирч байгуулна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

 

Монгол Улсын 40 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллах амьдарч байгаа юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засаг сэргэхээр иргэд маань эх орондоо буцаад ирнэ. Манай улсын эдийн засгийн түр зуурын хүндрэлтэй энэ байдлыг харгалзан БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд маань бүх талын дэмжлэг үзүүлэх, цаашид хоёр улсын иргэдийн харилцан зорчих визийн нөхцөлийг илүү хөнгөвчлөх тал дээр эрх баригч шинэ хүчин, Үндэсний ассамблейн зүгээс нааштай хандана” гэдэгт итгэж  байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Визийн нөхцөлийг хөнгөвчлөх санал илэрхийлэв
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг