Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ Шилдэг хэсгийн төлөөлөгчийг “УАЗ-469” машинаар шагналаа Путин, Трамп нар Пхеньяны асуудлаар утсаар ярилцжээ “Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо
Улаанбаатар -27°
Хамбатангуудад хамжаарга хэрэгтэй байна
2017.8.7

Монголын бурханы шашин дотроосоо “өтжээ”. Олон түмний сүсэг бишрэлийн буянаар бурханы шашин гадны хүчин зүйлээс шалтгаалан сэвтдэггүй бас устгахгүй. Харин лам нэр зүүн дотор нь буй хүмүүсээс болж устгах аюултай. Энэ аюул өнөө цагт Монголын бурханы шашинд нүүрлэж, лам нар хийд орондоо зодолдож, буяны газраа бузарлаж байна.

 

Хамгийн сүүлд Гандантэгчинлэн хийдийн хуварга Б.Бүрнээ, “Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждоржийг зодсон шуугиан өнөөдөр ч намжаагүй байна. Энэ талаар З.Санждорж лам өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр энэ зөрчил, зодоон зөвхөн Б.Бүрнээ, З.Санждорж гэх хоёр хувь хүний асуудал биш гэдгийг хэлж байна. Нэг үгээр бол энэ хоёр хүний хооронд хувийн өс хонзон огтхон ч байхгүйг З.Санждорж хамба хэллээ. Тэгвэл яагаад удаа дараа зөрчилдөж, зодолдох болов?

 

Гэрэл зургийг MPA.MN

 

З.Санждорж хамбын хэлж байгаагаар Б.Бүрнээ хуварга эзнийхээ үүрэг, даалгаврыг биелүүлдэг “утсан хүүхэлдэй” гэнэ. Бүр тэрбээр “Бүрнээг өрөвдөж байна” гэж ам алдсан. Тэгэхээр хуварга Б.Бүрнээгийн эзэн нь Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц байх нь. Харин З.Санждорж хамба “Би нэр хэлээгүй шүү, та нарыг асуугаад байгаа болохоор хариулж байна” хэмээн Д.Чойжамц хамбын нэрийг дурдахаас эмээж, сэтгүүлчдэд бурууг тохохыг оролдов.

 

Тэгвэл хамбатангуудын хооронд ямар асуудал үүсэв? З.Санждорж хамбын 2006 онд Далай ламд хүргүүлсэн бичгийг Д.Чойжамц хамба буруу ойлгосноос тэдний зөрчил эхэлсэн гэнэ. Д.Чойжамц хамба өөрийг нь муулж, алтан хошуу хүргэлээ гэж дургүйцлээ илэрхийлсэн бололтой. Үүнээс үүдсэн зөрчил хамбын суудалд хүрснээр үргэлжилж буй нь энэ. Д.Чойжамц Монголын бурханы шашны төвийн тэргүүний суудалд 20 гаруй жил сууж буй нь зөрчлийн гол шалтгаан аж. Тиймээс ч сүм хийдийн лам нар нэгдэж, Монголын бурханы шашны II их чуулганыг хуралдуулах түр зөвлөлийг өчигдөр байгуулжээ.

 

Дундаа нэг хуваргыг хавчуулсан хамбатангуудын зөрчил хаа хүрч дуусахыг таах боломжгүй. Харин эхлэл нь 2010 оноос үүдэлтэй аж. Б.Бүрнээ, З.Санждорж нар 2010 онд зөрчилдөж, хамба Д.Чойжамцын хажууд эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсгээ зуралцсан баримтыг хэвлэлийн хурлын үеэр үзүүлэв. Дахиж муудалцахгүй хэмээн амлалт бичиж, гэрээг зөрчвөл хуулийн байгууллагад хандана гэсэн баримтын хүчинтэй хугацаа нь дууссан бололтой, дахин зодолджээ. Гэрээний дагуу З.Санждорж ч хуулийн байгууллагад хандсанаа мэдээллийн үеэр дурдав.

 

Мөн З.Санждорж хамба Гандан хийдийн лам нарын удаа дараагийн ёсзүйгүй үйлдэл, хэрэг цагдаагийн байгууллагад очоод замхардаг. Яагаад гэдгийг мэдэхгүй ч том хамгаалагчтай гэж харддагаа ч нуусангүй.

 

Даншиг наадмын хөтөлбөр авах гэж очсон гэмгүй З.Санждоржид нударгаар хариу барьсан Б.Бүрнээгийн удаа дараагийн үйлдэл үнэн бол түүнтэй ёсзүйн болоод хуулийн хариуцлага ярих нь зүйн хэрэг.  Харин Монголын бурханы шашны томоохон төвүүдийг тэргүүлж, хамба нэртэй суугаа эрхмүүдийн зөрчил бол илүү том асуудал. Бурхан шашнаа оройдоо залсан сүсэгтэн олноор тохуурхаж байна гэсэн үг. Мөн бурханы номондоо шамдаж, олон түмний тусын төлөө зүтгэж буй олон мянган эрдэмт лам нарын үйл хэргийг харлуулж буй үйлдэл.

 

Бурханы номыг дээдэлж, сахил санваар эрхэмлэж яваа лам хуваргууд буян, нүглийг бусдаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

 

В.Бат 

Хамбатангуудад хамжаарга хэрэгтэй байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 16, Бямба гараг