Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Г.Эрдэнэцог: ”Надад ганцхан боломж олгоод багтаа аваач”
2017.8.7

Австралийн цахим тоглоомын "Иммунити" багт “erkaSt” нэрээр тоглодог Гантулгын Эрдэнэцог буюу Эркагийн ярилцлага гадаадын сайтад өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд гарчээ. Уг ярилцлагыг орчуулан хүргэж байна.

 

 

-Анх тоглож эхэлсэн үеэс яриагаа эхлэе?

 

-Би 12, 13-тайгаасаа үеэлтэйгээ тоглодог байлаа. Ихэвчлэн тэднийд очиж энгийн 1.6 тоглодог байсан. 2012 оноос эхлээд Монголд 1.6 тоглодог үе дуусч байхад тэмцээнүүдэд тоглож эхэлсэн. Удалгүй CS:GO гарсан. Миний хувьд 2013 онд худалдаж авч байлаа. Монголд зохиогддог байсан CS:GO-ийн том жижиг бүх тэмцээнд амжилттай оролцож, түрүүлдэг байсан. Тэр үеэс эхлээд л энэ тоглоомыг мэргэжлийн нүдээр танин мэдэж эхэлсэн юм.

 

-Чи өөрийгөө Монголоос ирсэн гэлээ. Дотоодын өрсөлдөөн хэр вэ? Тэндээс олон улсын тавцанд гарах хүндрэлтэй гэж бодогдсон болохоор асууж байгаа юм шүү.

 

-Зарим талаараа Австралитай их төстэй гэж хэлнэ. Австрали өөрөө тив улс болохоор Австрали, Шинэ Зеландын хэдэн багтай л тоглох боломжтой шүү дээ. Түүнтэй яг адилхан. Монголд интернэтийн хурд тийм ч сайн биш учраас дотоодынхоо 10 хүрэхтэй үгүй багтай л байнга тоглодог. Тэгэхээр зарим талаараа адилхан гэж хэлэх байна.

 

-Чиний хувьд Австралид ирэх нь гол шалтгаануудын нэг байсан уу? Эсвэл түүнээс илүүтэй сурах гэж ирсэн үү. Австралид нүүж ирэх ямар байв даа?

 

-Би сурахын тулд эх орноосоо Австрали руу шилжиж ирсэн. Мэдээж хэрэг багийнхнийгаа хүртэл орхисон. Эхэндээ мэдээж амаргүй байлаа. Би Монголоос ирсэн гэж хэлэхэд итгэх хүн цөөхөн байсан л даа. Эндхийн багууд дээр очоод намайг аваач гээд л гуйдаг байлаа. /инээв/. Анхандаа үнэхээр хүндхэн байсан.  Нэг орон нутгийн чанартай “ЛАН” тэмцээн Сиднейд болсон юм. Би тэр хавийн нэг багийнхан дээр очоод “надад ганцхан боломж өгөөд, багтаа аваад сориод үзээч” гэж гуйсан л даа. Тэгээд би тухайн тэмцээний хэсгийн тоглолтод “Хамгийн шилдэг тоглогч” шагналыг нь авсан. Тэр тэмцээнд би маш сайн тоглосон. Тэгээд Корвидаэгийнхан надад нааштай хандаж ПС хүртэл өгсөн. Австрали дахь миний замнал тэгж л эхэлсэн.

 

 

-Чамайг тоглогчийн хувиар мэддэг болсон маань Атлетико дахь тоглолттой чинь их холбоотой л доо. Чи тэнд их сайн тоглож байсан. Тэр санал ер нь яаж ирсэн юм бэ?

 

-Анх Корвидаэд тоглож байсан талаараа хэлсэн шүү дээ. Харин тэр баг маань бутарсны дараа би амралтаараа Монгол руу буцсан юм. Эх орондоо сар гаран болоод  буцаад ирсний дараахан Атлетикогийнхон Чакын оронд 3-4 сар тоглооч гэсэн санал тавьсан юм.

 

-Атлетикод байхад чинь өөр багуудаас маш их санал ирж байсан байх даа?

 

-Тийм ээ, Чакыг эргээд ирсний дараа надад хэд хэдэн баг санал тавьсан. Би өөр хооронд нь харьцуулах амаргүй ажилтай болсон л доо. Харин хамгийн аятайхан саналыг “Иммунити” багийнхан тавьсан. Тэдэнд ЛАН-гийн том тэмцээнүүдийн нэг болох WCA-2016-ын оролцох эрх хүртэл байсан юм. БНХАУ-д 2016 оны өвөл болсон тэмцээн л дээ. Харин одоо бол нэг нэгнээ дажгүй сайн ойлголцдог болчихоод байгаа.

 

-Эндээс үүдээд нэг зүйл асуухад Иммунити багийг дүрсэлбэл. Тэдний дотоод зохион байгуулалтад хэр дасан зохицож байна?

 

-Би аливаа нэг шинэ зүйлд багагүй удаж байж дасдаг хүн л дээ. Нэгдүгээрт хэлний бэрхшээл их байсан. Би төрөлх Англи хэлтэй хүн биш шүү дээ. Бас би багийнхантайгаа төдийлөн яриад байдаг хүн биш. Тиймээс бусад хүмүүсийн хувьд надад эвтэйхэн орчин тойрон бүрдүүлнэ гэдэг их хэцүү зүйл л дээ. Гэхдээ бид БНХАУ-д тэмцээнд оролцох үеэрээ 7 хоногийн аялал хийсэн юм. Тэр аялал л надад болон манай багийнханд эерэгээр нөлөөлөх шиг болсон. Тэр хооронд зохицож чадсан шүү. Байнга цуг хооллоно, энд тэнд идэж байгаа зүйлсээ байнга хуваалцах зэрэг нь багийнхантайгаа ойлголцож, тэдэнд дасахад их тус болсон. Хятадаас ирсний дараа би тэдэнтэй харьцахдаа өөртөө их итгэлтэй болчихсон байсан. Учир нь би хэдийнэ тэднийг амьдрал дээр ямар хүмүүс вэ гэдгийг нь таньдаг болчихсон байсан л даа.

 

 

-Өөрийгөө тоглогчийн хувиар дүрсэлбэл?

 

-Би өөрийгөө бүх рольд тоглож чаддаг гэж хэлнэ. Отож тоглохоо хүрвэл отчихно, түрүүлээд орох үедээ түрүүлээд орчихно. Заримдаа хойноос нь багийнхнаа дэмжээд ч тоглочихно. Тухайн үеэсээ л хамаарна. Би уян хатан тоглогч

 

-Чи ЗЭН лигийн оффлайн тоглолтод Авант Гардэтай тоглосон тоглолтод 37, 38 килл хийсэн. Тэнд байсан хүмүүсээс танай багийн талаар асуухад дуу нэгтэй “erkaSt”-ийн шоу болчихлоо гэж байсан. ЛАН тэмцээнд ийм сайн тоглосон талаараа яриач?

 

-41 килл хийсэн л дээ. /инээв/ Эхний газар болох Даст 2-оос эхлээд бид өөрсөддөө маш их итгэлтэй тоглосон учраас маш итгэлтэй буудаж байлаа. Тиймээс нэг их айх, биеэ барих юмгүй тоглож байсан. Манай багийнхан яаж байгааг, эсрэг багийнхан яаж байгааг маш сайн мэдэж байсан.

 

-Чи замналынхаа эхэнд Австрали руу шууд ирчихсэн. Ирэнгүүтээ Австралийн чансаа муутай багуудыг бүгдийг нь “будаа” болгочихсон. Тэр болгон нь чамайг хууран мэхэлж байна гэсэн хар төрүүлж байсан байх. Австралид түгээмэл байдаг иймэрхүү ярианы талаар юу гэж боддог вэ?

 

-Minds, Chiefs, Immunity, Avant Garde мэтийн том 8 багт тийм зүйл ашигладаг, хууран мэхэлдэг нэг ч хүн байхгүй гэж боддог. Одоо тоглодог болж байгаа хүмүүс яадгийг мэдэхгүй юм. Харин эдгээр найман багаас бусад багт байдгийг үгүйсгэхгүй. Том багууд тийм хоёрын хооронд юм хийхгүй. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол шүү. Хоёр, гурав, дөрөвдүгээр дивизоны багаас хэн нэгэн хуурах гэж оролддог гээд шууд хэлчихэд ч хэцүү.

 

-Надтай ярилцаж байсан их олон тоглогч Австралид онлайн тэмцээн их болдог ч ЛАН тэмцээн хангалттай болдоггүй гэж хэлж байлаа. Чамд ер нь Австралийн CS тоглоомын эргэн тойронд болж байгаа зүйлс ямар санагддаг вэ? Бодлоо хуваалцаач?

 

-Онлайн болон ЛАН тэмцээний хоорондын ялгаа маш их л дээ. Миний харж байгаагаар Австралийн онлайн тэмцээн нь топ 10 багийн хооронд л болоод байдаг юм шиг санагддаг. Орой болгон л зөвхөн хоорондоо л тоглоод байдаг. Хоорондоо бол маш олон удаа таарч тоглоод байгаа.  Хүмүүс бол яг энэ шиг тийм ч их тоглоод байдаггүй. Тиймээс тэд яасан ч яахав гэсэн маягтай л тоглодог болчихсон. Утаа шидээд л шахаад орчихдог. Энэ нь яг CS тоглоомын үндсэн чиг хандлагаас арай өөр.

 

 

-Чи “Зэн лиг”-ийн шилдэг нь болохын төлөө тоглож байгаа. Австралийн 4 баг Азийн багийн эсрэг энэ лигт орох эрхийн төлөө тоглодог. Чиний харж байгаагаар Азийн болон Австралийн багуудын хооронд ямар нэгэн ялгаа байгаа юу? Чи юу харж байна?

 

-Иммунити багийн тухайд БНХАУ-д болсон WCA-ийн ЛАН тэмцээнд анх орж байсан. Бид Азийн багууд болон нэг Бразил багийн эсрэг тоглож байлаа.  Манайхан маш сайн байсан. Хятадын “Tyloo”-тай нэмэлт цаг гаргаж, Cyberzen багийг нэг газар дээр хожсон. Миний туршлагаас харахад Ази болон Австралийн багуудын хооронд, өрсөлдөөний хувьд тийм ч их ялгаа байхгүй. CS-д хэн өөртөө итгэлтэй байгаа нь л ялдаг гэж би боддог. Азийн багуудын тухайд Австралийн багуудын эсрэг тоглохдоо өөрсөддөө их итгэлтэй байгаа юм шиг ажиглагддаг. Тэгэхээр Австрали багууд өөрсөддөө арай илүү итгэлтэй болчихвол Азийн багуудыг хожих бүрэн боломж бий. Би тэгж л бодож байна.

 

Орчуулсан: Б.Энх-Амгалан

Г.Эрдэнэцог: ”Надад ганцхан боломж олгоод багтаа аваач”
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг