“Ройтерс” агентлагийн сэтгүүлчдийг баривчилжээ Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ Монгол хүүхдүүд 20 алт, 33 мөнгөн цом хүртлээ Эцгийнхээ таалал төгссөн өдөр цөмийн туршилт хийж магадгүй Монгол Улсын хэмжээнд 64375 залуус иргэний үнэмлэхээ гардан авлаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа Сальма Хайек: Харви Вайнштейн надад бэлгийн дарамт үзүүлж байсан Монголын хүмүүнлэгийн шилдэг үйлстэн тодорно Циркийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн шагнал олгоно Төрийн аудит тэдний зэвсэг биш Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өрх толгойлсон эх, эцэгт 240 мянган төгрөгийн тэтгэмж олгоно Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна Б.Хурцын асуудлаар 8 иргэний гомдлыг судалж байна Ходоод шархалсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хоолой идээлж, өвдсөн үед хэрхэх вэ Оны шилдэг гэрэл зураг тодорлоо Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барилаа ЗХЖШ-ын удирдлагууд генералууддаа хүндэтгэл үзүүллээ 248 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ
Улаанбаатар -30°
Хятадын худалдааны илүүдэл зах зээлд ингэж нөлөөлнө
2017.8.9

 

Хятадын экспорт, импорт өнгөрсөн сард буурсан нь урьдчилсан төлөвөөс багассан үзүүлэлт болсныг “Блүүмберг” дамжууллаа. Ингэснээр эрэлт буурч, зах зээл дахин “царцаж” мэдэх нь гэсэн айдас байна. Барууны Төвбанкууд томоохон дэмжлэгийн хөтөлбөрүүдээ багасгах нөхцөл болоод байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын эдийн засгийг сэргээх бодлого нь мухардмал байдалд оруулсны улмаас энэ онд Хятад, Европ нь дэлхийн өсөлтийг тодорхойлох гол хэсэг болоод байгаа билээ.

 

Гэвч өчигдөр гаргасан мэдээллээр Хятадын эскпорт өнгөрсөн сард жилийн эхнээс тооцвол 7.2 хувьд хүрч саарчээ. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сарын 11.3 хувийн үзүүлэлтээс хойшх хамгийн муу график болоод байна. Шинжээчид өсөлтийг 10.9 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байжээ. Харин импорт 11.0 хувьд хүрсэн нь арванхоёрдугаар сараас хойшх хамгийн сул үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх сарын 17.2 хувийн өсөлтөөс ийнхүү буурсан байна. Тэгвэл шинжээчид импортыг 16.6 хувьд хүрч нэмэгдэнэ гэж таамаглаж байсан юм.

 

Худалдааны илүүдэл тухайн сард 46.74 тэрбум ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сараас хойшх хамгийн өндөр дүн аж. Өнгөрсөн зургадугаар сарын 42.77 тэрбум “ногоон”-той харьцуулснаар тухайн сард 46.08 тэрбум ам.долларын илүүдэлтэй байна гэж урьдчилан төлөвлөж байжээ. Зэрэглэл тогтоогч Fitch агентлагаас дэлхийн эдийн засгийн энэ жил болоод ирэх жилийн урьдчилсан төлөвийг ахиулсны дараах өдөр нь ийнхүү Хятадын сайнгүй мэдээг зарласнаар Азийн хөрөнгийн зах зээл нам жим байдалд эргэн орсон юм. “Хоёрдугаар улирлын төгсгөлд Хятадын худалдааны өсөлт уруудах төлөвтэй болчихлоо. Ялангуяа импортын өсөлт гэнэт буурсан нь дотоодын эрэлт суларч байгаатай холбоотой” гэж Capital Economics-ийн тайланд дурдсан байжээ.

 

Сүүлийн хэдэн жил далайн тээвэрлэлт багассан. Тэгвэл үүний дараа дэлхий дахины эрэлт нэмэгдэж эхэлсэн нь Хятад болоод Азийн бусад худалдааны улс орнуудын экспортыг “өрдөж” өгсөн юм. Гэвч хөрөнгө оруулагчид төмөр, нүүрс зэрэг үнэ нь тогт­вортой өсч буй үйлд­вэрлэлийн бараа бүтээг­дэхүүний импор­тыг илүүтэйгээр анхаарч байгаа нь илт байна. Энэ жил Хятадын худалдааны нийт илүүдэл буурч байгаа ч АНУ-тай хийсэн худалдааны илүүдэл жилийн эхний долоон сарын хугацаанд 5.9 хувиар өсч 142.75 тэрбум ам.долларт хүрсэн юм. 

 

Хятадын АНУ-тай хийсэн худалдааны илүү­дэл өнгөрсөн сард 25.2 тэрбум “ногоон”-д хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын 25.4 тэрбум ам.долларын дүнгээс бараг өөрчлөгдөөгүй тоо билээ. Гэвч энэ нь 2015 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр тоонд тооцогдож байна. Хятадын худалдааны тэнцвэргүй практикийг зохицуулахын тулд ямар хариу өгөх талаар Трамп шийдэлд хүрэхэд тун ойрхон байгаа юм. Учир нь Вашингтон Бээжингийн оюуны өмч, худалдааны практикийг судлах ажлаа эхлүүлэхэд бэлтгэж байгаа аж.

 

Гэвч Америкийн Хятадын бараа бүтээгдэхүүн дэх сонирхол өнгөрсөн жилүүдийн туршид зөвхөн өссөөр байсан юм. Хятадын гаалийн газрын мэдээллээр жилийн эхний хагаст АНУ-ын худалдааны илүүдэл нь Хятадын нийт илүүдлийн 60 хувийг эзэлж байгаа бөгөөд жилийн өмнө энэ үзүүлэлт 44 хувьтай байсан юм.

 

Манай хоёр орны худалдаа аль аль талдаа өгөөжтэй байдаг төдий­гүй Бээжин худал­дааны ха­рилцаагаа сайж­руу­лахын тулд зүтгэл гар­гана хэмээн Хятадын талаас мэдэгдсэн байна. Трампын Бээжинтэй хийх эдийн засаг, аюулгүй байд­лын харилцаан дахь эргэлзээ хүчтэй хэвээр байгаа юм. Тиймээс ч АНУ-ын худалдааны алдагд­лыг бууруулахын тулд авч хэрэгжүүлэх шинэ алхмыг зөвшөөрөх тухайд хийх байсан уул­залтыг өнгөрсөн сард хоёр тал цуцалсан билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГЗОЛМАА

Хятадын худалдааны илүүдэл зах зээлд ингэж нөлөөлнө
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг