Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Ники Минаж: Хуулбарлагчид хэзээ ч амжилт олдоггүй юм
2017.8.10

Америкийн уран бүтээлч, реппер гүнж гэгддэг Ники Минаж “Us Weekly” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны гадаад төрх гайхалтай, заримдаа өвөрмөц байдаг. Та гадаад төрхөндөө хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

 

-Би гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаг. Ямар шалтгаанаар би өөрийгөө үзэн ядах гэж. Бие минь бүхэлдээ миний өмч бас намайг тодорхойлох зүйл.

 

-Та заримдаа халуухан байдаг бол заримдаа тун этгээд нэгэн болж хувирдаг?

 

-Би хэн нэгнийг дуурайх дургүй. Би давтагдашгүй нэгэн байхыг хүсдэг. Тиймээс аль болох давтагдашгүй нэгэн байхыг хүсдэг.

 

-Репперүүд тийм ч сэтгэл татам харагддаггүй. Гэтэл та эсрэгээрээ. Реппер гэхээсээ яг л Бейонси шиг поп дуучин мэт харагддаг?

 

-Би багаасаа дуулах дуртай байсан. Гэхдээ хэзээ ч реппер болно гэж төсөөлөөгүй. Нэг л мэдэхэд энэ замыг сонгосон. Таны хэлдэгээр попын ертөнцөд тун гайхалтай хүчирхэг хоолойтой хатагтай нар байна. Хэрвээ би поп чиглэлээр дуулдаг байсан амжилтад хүрэх байсан үгүйгээ сайн мэдэхгүй байна. Харин реппер чиглэлээр дуулах нь миний хувьд шинэлэг бас гайхалтай байсан. Би үргэлж сайтар бэлтгэл хийж байгаад тайзан дээр гарах дуртай. Тийм учраас хүмүүс уран бүтээлийг минь сонсох дуртай байх.

 

-Нэг зүйл хэлэхэд хүмүүс таныг дуунд дуртайгаас гадна таны гайхалтай биед дуртай. Таны фэнүүдийн ихэнхийг эрчүүд эзэлдэг?

 

-Би өөрийгөө энэ салбарт хувьсгал хийсэн нэгэн гэж хэлмээргүй байна. Гэхдээ уран бүтээлчид үргэлж гайхалтай харагдах хэрэгтэй.

 

 

-Хэдэн жилийн өмнө авахуулсан зурагтай тань өнөөдөр авахуулсан зургийг тань харьцуулж харчихаад “Ники Минаж мэс засал хийлгэсэн байна” хэмээн ярих хүмүүстэй олон тааралдаж байсан?

 

-Хүмүүсийн бодол надад хамаагүй. Би өнөөдрөөрөө амьдрахыг хүсч байна. Хэрвээ би хүмүүсийн амнаас гарсан үг бүрт ач холбогдол өгсөн бол өнөөдөр энд байхгүй байх байсан. Миний юу гэж ярих нь хэнд ч хамаагүй. Хэрвээ шүүмж сонсмоор байгаа бол та гэр бүлийнхэн эсвэл хайртай хүмүүстээ энэ тухайгаа хэлээд, тэгээд үнэн байдлыг сонсоорой. Тэд ямар ч маяг, чимэггүйгээр таны тухай үнэнийг хэлж өгнө.

 

-Гоо сайхны хагалгааны талаар?

 

-Хэрвээ чи эцэс буцалтгүй шийдсэн бол эрсдэлтэй нүүр тулахаас бүү ай.

 

-Таны дуурайх хүмүүс их болжээ. Гадаад төрх эсвэл уран бүтээл гэх мэт?

 

-Хуулбарлагчид хэзээ ч амжилт олдоггүй юм. Хуулбарлагчдын үнэн төрх илчлэгдэх амархан. Анхдагч байх их хэцүү. Харин хуулбарлагч байх тун амархан. Би урлагийн замд орсон цагаасаа маш олон хүнтэй уулзаж байсан. Мэдээж хэрэг уулзсан хүмүүс дотор сайн бас муу хүмүүс байдаг. Хамгийн гол нь уран бүтээлч болохоор төлөвлөсөн бол шилдэг бас найдвартай баг бүрдүүлэх хэрэгтэй. Чи итгээд дуулдаг дараа нь тэр бүтээл тань хуулбар байвал тоогүй хэрэг. Тийм учраас сүүлийн хэдэн жил би дууныхаа үгийг өөрөө бичих болсон. Би дууны үг бичихдээ сайн биш л дээ. Гэхдээ мэргэшиж байгаа.

 

 

-Саяхнаас та хөлийн шагай хүрэх шахам урт үстэйгээр олны өмнө гарах боллоо. Хэтэрхий урт үс хэцүү биш байна уу?

 

-Хиймэл үс учир би тийм ч төвөгшөөгүй байгаа.

 

-Та одоо 34 настай. Мэдээж хэрэг гэр бүлийн талаар боддог байлгүй?

 

-Энэ талаар бодохгүй бол эмэгтэй хүн биш гэсэн үг.

 

-Хуримаа хийх талаар?

 

-Сүйт бүсгүй болохыг мөрөөддөг. Даанч хараахан итгэл даах залуу гарч ирээгүй байна.

 

-Ганц бие ээжүүд их олширчээ. Олны танил ганц бие ээжүүд их байна. Энэ талаар?

 

-Хүүхдийн хажууд заавал эцэг, эх нь хамт байх ёстой.

 

Б.Дэлгэрцэцэг 

Ники Минаж: Хуулбарлагчид хэзээ ч амжилт олдоггүй юм
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг