“Ройтерс” агентлагийн сэтгүүлчдийг баривчилжээ Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ Монгол хүүхдүүд 20 алт, 33 мөнгөн цом хүртлээ Эцгийнхээ таалал төгссөн өдөр цөмийн туршилт хийж магадгүй Монгол Улсын хэмжээнд 64375 залуус иргэний үнэмлэхээ гардан авлаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа Сальма Хайек: Харви Вайнштейн надад бэлгийн дарамт үзүүлж байсан Монголын хүмүүнлэгийн шилдэг үйлстэн тодорно Циркийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн шагнал олгоно Төрийн аудит тэдний зэвсэг биш Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өрх толгойлсон эх, эцэгт 240 мянган төгрөгийн тэтгэмж олгоно Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна Б.Хурцын асуудлаар 8 иргэний гомдлыг судалж байна Ходоод шархалсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хоолой идээлж, өвдсөн үед хэрхэх вэ Оны шилдэг гэрэл зураг тодорлоо Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барилаа ЗХЖШ-ын удирдлагууд генералууддаа хүндэтгэл үзүүллээ 248 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ
Улаанбаатар -30°
Ч.Батболдоос гадна хоёр цагдааг баривчилсан байна
2017.8.10

Гэрэл зургийг MPA.mn

 

Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгиж, чагнаж тагнасан гэх асуудлыг хуулийн байгууллага шалгаж буй. Өнөөдөр өглөө Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан Ч.Батболд гэгчийн гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Өнгөрсөн шөнө 05.00 цагийн үед Батболд гэх хэргээ илчилсэн гол гэрч гэртээ амарч байх үед хуулийн байгууллагын ажилтнууд цонхыг нь хагалан гэрт нь орж, баривчлан авч явсан байна. Тэрнээс гадна Ж, А нарын цагдаагийн алба хаагчдыг баривчилсан мэдээлэл байна. Тэд өмнө нь Н.Батболдтой хамт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан. Тухайн хоёр цагдаагийн алба хаагчид Н.Батболд хууль бус үйл ажиллагаанд намайг татан оролцуулсан. Ийм хууль бус зүйлийг би хиймээргүй байна гэх асуудлыг ярьсан байдаг. Тухайн хоёр цагдаагийн алба хаагч энэ асуудлыг баримтжуулж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байдаг. Тэгэхээр Шадар сайдыг чагнаж, тагнасан явдлыг илчилсэн цагдаагийн алба хаагч болоод Н.Батболдыг бариад аваад явчихлаа. Одоогоор хуулийн байгууллагынхан Ерөнхий сайдыг гүтгэж, доромжиллоо гэх илт нэг талыг барьсан агуулгаар айлгаж байцаалт авч байгаа мэдээлэл байгаа. Тийм учраас энэ хэргийг үнэн зөв, шударгаар шалгамаар байна.  Хуулийн байгууллагынхан хэргийн гэрч нарыг дарамталж, мэдүүлгийг нь өөрчилж, айлган сүрдүүлэх үйлдэл гаргаж болохгүй. Энэ асуудлаар АТГ-ын даргатай уулзахаар ирлээ” хэмээв.

 

Өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Ч.Батболдын ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

 

-Үүрээр цонхыг нь хагалж, дээвэр дээрээс уяа унжуулж хар масктай хүмүүс орж ирэн Ч.Батболдыг баривчилсан гэх мэдээллийг түүний эхнэр утсаар холбогдож өгсөн байна билээ.

 

-Хэргийн захиалагчид чөлөөтэй явж байгаа гэх мэдээлэл байна?

 

-Үнэн. Тэднийг байцааж шалгасан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хугацаатай байдаг. Хэргийн мэдээлэл очсоноос хойш тав хоногийн хугацаанд шалгах ёстой байдаг. Гэтэл сарын хугацаа өнгөрчихөөд байхад ямар нэг шийдвэр гараагүйгээс харахад АТГ, ТЕГ зэрэг байгууллага хуулинд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Цаана нь Төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байгаа гэх хардлага байгаа.

 

-Цагдаагийн хоёр албан хаагч баривчлагдсан тухай тодруулахгүй юу?

 

-Ч.Батболд гэдэг хүн хууль бусаар дагах даалгавар авсан. Энэ даалгаврыг Ерөнхий сайд Ч.Эрдэнэбат өгсөн гэж тухайн хоёр цагдаагийн албан хаагчид ярьсан байдаг. Үүний дагуу тухайн хоёр алба хаагч хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж мэдээллийг баримтжуулаад Шадар сайдад мэдэгдсэн байдаг. Шадар сайд У.Хүрэлсүх тухайн өдөр нь ТЕГ, АТГ-т шалгуулахаар хүсэлтээ хүргүүлсэн.

 

-Шадар сайдад бодитой хохирол учирсан зүйл бий юу?

 

-Шадар сайдыг зургаан хүн араас нь дагасан. Шадар сайдыг дагаад сар өнгөрч байхад цагдаагийн байгууллага шалгаагүйд эргэлзэж байна. Амь насанд нь халдах зорилготой байсан уу эсвэл дараагийн Ерөнхий сайд болгохгүй байх зорилготойгоор У.Хүрэлсүх гэдэг хүнийг хэрэгт холбогдуулах гэж байв уу гэдгийг хуулийн байгууллага тогтооно.

 

-Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө энэ хэрийг зохион байгуулсан байх үндэслэл бий юу?

 

-Шадар сайд өөрөө зохион байгуулах ямар ч үндэслэлгүй.

 

-Ерөнхий сайд мөрдөх захиалга өгсөн байлаа гэхэд энэ асуудлыг нам дотроо эсхүл хоорондоо шийдэхгүй, олон нийтэд дэлгэх шаардлага байв уу?

 

-Энэ бол намын асуудал биш. Монгол Улсын иргэнийг хууль бусаар мөрдөж, мөшгөнө гэдэг гэмт хэрэг. Төрийн өндөр албан тушаалтныг мөрдвөл энэ нь төрийн эсрэг гэмт хэрэг болдог.

 

-Ч.Батболдыг хаанаас баривчилсан, одоо хаана шалгагдаж байгаа талаар мэдээлэл байна уу?

 

-Эхнэрт нь АТГ-аас явж байна гэж хэлсэн байдаг. Одоо би Авлигатай тэмцэх газрын даргатай уулзах гэж байна. Авлигатай тэмцэх газарт зохион байгуулалттай иргэд мөрдсөн, амь насанд заналхийлсэн асуудлаар сарын өмнө хандсан. Харамсалтай нь огт үйл ажиллагаа явуулахгүй байсаар хэвлэлийн хурал хийсний дараа гэрчүүдийг барьж авсан байна.

 

Г.Тэгшсүрэн

Ч.Батболдоос гадна хоёр цагдааг баривчилсан байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг