Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Брайтон клубын шинэ тоглогч
2017.8.11

 

Энэ улиралд Английн Премьер лигт өрсөлдөх эрхээ авсан гурван багийн нэг нь Брайтон ба Хоуви Альбион клуб. Өнгөрсөн жил Чэмпионшип лигийн дэд байрыг эзэлж дээш орох эрхээ авсан тэд өнгөрсөн зун бүрэлдэхүүнээ сайжруулах тал дээр сайн ажилласан.

 

Чадварлаг мэргэжилтэн Крис Хьютоноор удирдуулсан тус баг Герман хагас хамгаалагч Паскаль Грос тэргүүтэй найман тоглогчийг шинээр авсан юм. Тэгвэл шинэ улирал эхлэхээс нэг хоногийн өмнө тэд Колумб жигүүр Хосе Искьердог авахад тун ойрхон байна.

 

Бельгийн Про лигийн Брюгге багт тоглож, Аваргуудын лиг, Европа лиг зэрэг том тэмцээний туршлага хуримтлуулж чадсан түүний төлөө 13.5 сая фунт санал болгож, Бельгийн баг ч зөвшөөрсөн байна.  Хосе Искьердо нь зүүн жигүүрт тун чадварлаг тоглодог бөгөөд энэ жилээс шигшээ багтаа дуудагдан тоглож байгаа билээ.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Колумб жигүүр өнөөдөр Брайтон клубын эмчийн үзлэгээр орох гэнэ. Хэрвээ эрүүл мэндийн байдал тэнцвэл тэрбээр 116 жилийн түүхтэй Брайтон клубын хамгийн үнэтэй тоглогч болох аж.

 

Г.Баяраа

Брайтон клубын шинэ тоглогч
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг