Ж.Эванстыг илүү үнэлсэн санал “Ялагчийн цуваа”-д Польшийн жүжигчин тэргүүллээ Цаазын ялыг сэргээхийг дэмжиж байна уу Филиппин дэх Исламын улсын толгойлогчийг устгажээ ЦЕГ-аас зарим хэргийн талаар тодруулга гаргалаа Хүний эрхийн 16 дахь илтгэлийг хэлэлцэнэ Хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өсчээ Эд эхлүүлж, тэд хүртэв Аялалд явахдаа анхаарах зүйлс Монголын шигшээ баг Японд бэлтгэл хангаж байна Хамар битүүрсэн үед хэрхэх вэ Улаанбаатарт 12 хэм дулаан байна Монгол тамирчид эв нэгдлийн төлөө тэмцэж байна Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байна Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт эхэллээ Пак Ын Хэг өөрийн хүсэлтээр намаасаа гарахыг шаарджээ НӨАТ-ын сугалааны 100 саяын азтан батламжаа гардлаа Даамын спортоор дэлхийд эхний аравт орлоо ГЕГ-ын дарга Б.Асралт гаалийн дарга нарын уулзалтад оролцож байна Х.Баттулга: Багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлага зүй ёсных
Улаанбаатар -2°
Оюуны спортын тамирчид Гонконг улсыг зорино
2017.8.11

Энэ сарын 26, 27-нд Гонконг улсад зохиогдох Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд 11 улсын нийт 160 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцоно.

 

 

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Дасгалжуулагч

1. ОУ-ын шүүгч Б.Баасандорж

 

Тамирчид


1. 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 
3. ОУ-ын Их Мастер А.Янжиндулам
4. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 
5. Б.Хангал 
6. Ш.Шижир-Од
7. Б.Намуундарь
8. С.Жавхлантамир
9. Э.Мишээл 
10. О.Түвшинзаяа
11. Т.Үжин
12. Э.Хулан
13. Д.Сайханбилэг
14. М.Уянга
15. Г.Мянганбаяр
16. Б.Намуун
17. Б.Оюунгэрэл
18. М.Биндэръяа
19. Б.Ариунбилэг
20. Ш.Наранбат

 

Монголын багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцсон тамирчдаас гадна нэг жил ч хүрэхгүй хугацаанд хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шинэхэн тамирчид багтаж байна. Мөн Дархан-Уул аймгаас 2 тамирчин, Орхон аймгаас 6 тамирчин шигшээ багт багтаж байгаа нь тус спорт орон нутагт өндөр түвшинд хөгжиж байгааг харуулж байна.

 

Энэ удаагийн тэмцээний шигшээ багийн бүрэлдэхүүнд “Авьяаслаг Шведчүүд” шоуны шилдэг оролцогч А.Янжиндулам багтаж эх орныхоо нэрийн өмнөөс тус тэмцээнд оролцох болсныг дуулгахад таатай байна.

 

Дашрамд дурдахад одоогоор бид Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Турк, Малайз, Солонгос гэх мэт олон улсын оюуны спортын 43 тэмцээнд оролцож 612 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Оюуны спортын тамирчид Гонконг улсыг зорино
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 17, Мягмар гараг