Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Оюутан цэргүүд энэ сарын 13-нд тангараг өргөнө
2017.8.11

Гэрэл зургийг MPA.mn

 

“Оюутан цэрэг" хөтөлбөр дөрөв дэх  жилдээ хэрэгжиж  байна. Энэ жилийн цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ энэ сарын 13-нд  болно.

 

Энэ жил баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдсан. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол ҮБХИС-ийн "Шархад" дахь хээрийн сургалтын төвд болно. Тэд энэхүү тангараг өргөх ёслолоор цэргийн албаа дуусгавар болгох юм.

 

Энэхүү хөтөлбөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан, цэргийн алба хаажээ. 2014 онд Улаанбаатар хотын их дээд, сургуулийн 418 оюутан, 2015 онд Улаанбаатар хотын болон анх удаа хөдөө, орон нутгаас буюу Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан хамрагдаж нийт 986 оюутан сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан.

 

Харин өнгөрсөн жил Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгийн их, дээд сургуулийн 1000 оюутан цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна.

 

Хөтөлбөрийн санхүүжилтэд улсын төсвөөс 2014 онд 721 сая, 2015 онд 835,1 сая, 2016 онд 835,1 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

Оюутан цэргүүд энэ сарын 13-нд тангараг өргөнө
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг