Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Дональд Трамп, Ким Чен Ун нарын дайсагнал
2017.8.11

АНУ, Хойд Солонгосын дундах таагүй харилцаа улам хурцдаж буй билээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Хойд Солонгосын талаар өөрийн байр сууриа хүргэлээ. Тэрбээр хэвлэлийнхэнд хандан “Хойд Солонгосын асуудал намайг үнэхээр бухимдуулж байна. Би энэ асуудлаас болж сэтгэл минь үнэхээр хямарч байна” гэж мэдэгджээ. Хойд Солонгос улс хоёр өдрийн өмнө АНУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэг Номхон далайн Гуам арал руу алсын тусгалтай пуужин харвана хэмээн мэдээлсэн билээ.  Тэгвэл өчигдөр тус улс “Гуам арал руу 20 гаруй ширхэг пуужин хөөргөж, газрын хөрснөөс арчих болно” гэж заналхийллээ.

 

Пхеньян олон жил ажилласан жижгэрүүлсэн цөмийн зэвсгээ гаргаж авсан тухайгаа мэдэгдэв. Тус жижгэрүүлсэн цөмийн зэвсгийг ямар ч пуужингийн хошуунд суурилуулж, хүссэн газартаа цохилт өгөх боломжтой талаар АНУ-ын Тагнуулын Ерөнхий газрын мэдээллээс иш татан “Вашингтон Пост” сонин мэдээлсэн билээ.

 

“Пхеньян 60 ширхэг жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй” хэмээн албаныхан мэдээлсний дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хэрвээ Хойд Солонгос бидний үйл хэрэгт хөндлөнгөөс оролцвол хэзээ ч өмнө үзэж байгаагүй шуурган галаар цохилт өгөх болно” гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн хариуд Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун “Гуам арлыг бөмбөгдөнө” хэмээн мэдэгдэж, “Удахгүй бид төлөвлөгөөгөө нийтэд үзүүлэх болно” гэж хэлжээ.

 

Японы Батлан хамгаалах яам өчигдөр “Хэрвээ Хойд Солонгос Гуам руу пуужин хөөргөвөл энэ пуужингууд Японы тэнгисийг дайран улмаар 3500 км-ийн цаана байрлах гол байгаа онох болно” гэсэн байна.  НҮБ-ын Аюулгүй зөвлөл Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр 3500 км-ийн цаана хүрэх хэмжээний боловсронгуй хөгжөөгүй” гэж мэдэгджээ.

 

Аюулгүй зөвлөл энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригийнхоо хугацааг сунгаж, баллистик пуужин болон цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд нэн шаардлагатай түүхий эдийг нийлүүлэхийг хатуу хориглохоос гадна хойд солонгосчуудыг хилийн дээс алхахыг хориглож, гадаад дахь бүх дансыг нь царцаасан юм. Уг хоригийг АНУ дэмжиж буйгаа “Энэ удаагийн хориг Хойд Солонгост хүчтэй дарамт учруулах болно” гэж мэдэгджээ.

 

 

 

Хоригийн дараахан хийсэн Трампын дээрх мэдэгдэл Хойд Солонгосын дургүйцлийг жинхэнэ утгаар нь хүргэсэн юм. Австралийн Ерөнхий сайд Мальком Турнбалл “АНУ, Хойд Солонгос улс нэг нэгнээ харилцан заналхийлж байна. Энэхүү үйл явдал олон улсад тогтворгүй байдал үүсгэж байна. Гэхдээ Австрали улс АНУ-д дэмжлэг үзүүлэх болно” гэсэн бол Германы Гадаад хэргийн сайд НҮБ-ын хуралдааны үеэр “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өдөөн хатгасан мэдэгдэл Хойд Солонгосын дургүйцлийг хүргэсэн. Ерөнхийлөгч үг хэлээ сайтар тунгааж, эцсийн байдлаар шүүн тунгаасан мэдэгдэл хийх нь зөв. Учир нь дэлхийн тэргүүлэгч гүрний тэргүүн нэг талыг харсан мэдэгдэл хийх нь олон улсад таагүй уур амьсгал бий болгох эрсдэлтэй” гэж мэдэгджээ. 

 

Хойд Солонгос улс өнгөрөгч сард хоёр ч удаа баллистик пуужин туршсан юм. Харин тэдний дараагийн бай “АНУ” хэмээн мэдэгдсэн юм. Трамп өнгөрөгч долоо хоногт “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох ажилд БНХАУ-ыг идэвхтэй оролцохыг уриалж Та бүхний үйлдэл миний дургүйцлийг хүргэж байна. Эрхэм Си Зиньпин таны хөдлөх цаг ирлээ” хэмээн жиргэсэн юм.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Манила хотноо болсон хуралдааны үеэр Хойд Солонгосын Гадаадын хэргийн сайдтай уулзаж, цөмийн хөтөлбөрөө царцаахыг уриалсан ч татгалзсан хариу авсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн удаатай. “Хойд Солонгосын байр суурь бол АНУ өдөөн хатгалгаа зогсоож, НҮБ хоригоо цуцалвал уян зөөлөн шийдвэр гаргах” хэмээн сайд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.  АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үеэс л хоёр улсын харилцаа муудсан бол Трамп Ерөнхийлөгч болсноор уг харилцаа дайны хэмжээнд хүрсэн гэхэд болно.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллирсон “Мэдээж хэрэг Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужин биднийг түгшээж байна. Энэ байдал удаан үргэлжилвэл хоёр улсын харилцаа хэрхэн төгсөхийг тааварлашгүй. Хамгийн зөв арга бол дипломат аргаар яриа хэлэлцээр хийх. Эхлээд харилцан юу хүсч буйгаа мэдэх нь хамгийн зөв арга. Энэнээс өөр харилцаагаа сайжруулах арга хоёр улсын дунд байхгүй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Дональд Трамп, Ким Чен Ун нарын дайсагнал
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг